Бодибилдингийн анхны “Мистерууд” /фото/

11223790_697384430392455_8305031614916811530_n

                                Зураг дээр: Зүүн гар талаас Буянтогтох, Батбаяр, Гансүх.

Анх 1991 онд Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор зохион байгуулагдаж “МОНГОЛЫН МИСТЕР” хэмээн оноосон нэртэй байхаар батлагдаж  түүнээс хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Энэ жилийнбодибилдийнгийн улсын аварга шалгаруулах “Монголын Мистер” тэмцээн 9 сарын 5-ны өдөр 13 жингийн ангилалаар зохион байгуулагдах гэж байна.

Тэгвэл Монголчууд хамгийн анх 1990 оны 2 сард   Хуучнаар пионерийн ордон буюу одоогийн Хүүхдийн ордонд “Сайхан залуу” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж бие бялдрын хөгжлөөрөө  өөр хоорондоо өрсөлдөж  байжээ.

Сайхан залуу шалгаруулах анхны тэмцээнд нийт 35 тамирчин /штангын, циркийн, бөхчүүд, шинээр үүсэн хөгжиж буйбодибилдингийнхэн/ жингийн ангилалгүйгээр өрсөлдөж н.Батбаяр түрүүлж С.Гансүх н.Буянтогтох агсан 3-р байр эзэлж байжээ.

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.