Монголын таеквондочид 81 улс орны тамирчидаас 4-р байранд шалгарсан бахдам амжилт үзүүлжээ

11032008_1115391235157097_1812887124150514742_nӨчигдөрхөн Казахстан улсын Астана хотод болсон жүдо бөхийн тэмцээнд манай улсын жүдо бөхчүүд бахдам амжилт гарган дэлхийн шилдэг бөхчүүдийг ээлж дараалан унагасаар багийн төрөлд  хүрэл медаль хүртэн  ард түмнээ баярлуулсан. Тэгвэл Астана-2015 жүдогийн тэмцээний  дуулиант дарагдан төдийлөн олны сонорт хүрч амжаагүй бас нэгэн бахдам сайхан амжилтыг  мана улсын таеквондогийн  шигшээ багийн баг тамирчид гаргажээ.

Монгол улсын шигшээ багийн тамирчид 2015 оны 8-р сарын 24-30-ны хооронд Болгар улсын Пловдив хотноо зохион байгуулагдсан Олон улсын таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцжээ.

Тамирчин  Ж.Баттулга оролцсон төрөлдөө  алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль хүртсэн  бол эмэгтэй баг тамирчид /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг/ алтан медаль, эрэгтэй баг тамирчид /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн нар/ мөнгөн медаль, хосен сүлийн төрөлд мөнгөн медаль /Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох/ хүртэж багийн дүнгээр Дэлхийн 81 орноос 2 алт 3 мөнгөн медалаар 4 байранд шалгарч бахдам сайхан амжилт гаргалаа.

Таеквондогийн улсын шигшээ багийн тамирчидаа  спортын өндөр амжилт хүсье.

11230853_1115391291823758_2527190216209674797_n 11898678_1115391405157080_6838454750158561689_n 11904729_1115391208490433_2538985546490494240_n 11917486_1115391335157087_1800580400168911664_n 11949414_1115391391823748_3295149095738068342_n 11951302_1115391248490429_8857474315485837805_n

А.Гал
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …