Арнольд Шварценеггерийг үхсэн гэж Америкийн хэвлэлүүд мэдээллээ

f1dd7ffa4d52a964bigКалифорни мужийн амбан захирагч асан,  Холливудын нэр жүжигчин Арнольд Шварценеггерийг нас барлаа хэмээн америкийн хэвлэлүүд мэдээлж орон даяараа алмайран шуугьж байна.
Интернетийн msmbc.co сайтад мэдээлснээр бол нэр жүжигчний цогцосыг Лос-Анжелос дахь гэрээс нь олсон гэнэ. Интернетээр тархсан энэ мэдээнд цагдаагийнхан гэрийнх нь үүдийг хэмхэлж орон “терминатор”-ын цогцосыг илрүүлсэн байна. Түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж epochinspired.com сайт бичжээ.
Энэ мэдээлэлд балмагдсан шүтэн бишрэгчид нь мэдээллийг сүлжээгээр улам түгээж дуулиан болгосон байна.
Азаар энэ мэдээлэл худал байжээ. Кибер гэмт хэрэгтнүүд мэдээллийн MSNBC.com сайтыг гэмтээж худал мэдээллийг түгээсэн нь тодорхой болжээ.
Ийм мэдээлэл тархаж байх үед нэрт жүжигчин “Ялагдашгүй” киноныхоо продюссертэй хамт зоогийн газарт байсан байна.
Америкт олны танил, нэртэй хүмүүсийг амьдаар нь оршуулах худал мэдээлэл тархдаг нь анхны тохиолдол биш. Үүний өмнө Сильвестр Сталонне, Уилл Смит, Жеки Чан, Роуэн Аткинсон нарыг нас барлаа гэсэн дуулаин дэгдэж байсан юм.

Эх сурвалж: www.assa.mn

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. kkk says

    ЗУУ НАСЛААРАЙ БААТАР МИНЬ, САЙН ЖҮЖИГЧИН, САЙХАН ЭР ХҮН

  2. nuur says

    zurh zogsoh duhluu.gehdee odoo munhursuun

  3. TERMINATOR says

    CYBORG is FOREVER. IMMORTAL

  4. Зочин says

    GOOD LUCK! LONG LIFE FOR YOU ARNI

  5. Энхээ says

    Тамирчин, жүжигчин, улс төрч мундаг хүн шүү

Comments are closed.