Эрэгтэй жүдочид багаараа дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

144097924555e3992d53fcfКазахстаны Астана хотноо зохиогдож буй жүдо бөхийн  ДАШТ-ний багийн аваргын төлөөх тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг өрсөлдсөнөөс манай эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг 5 дугаар байрт шалгарлаа.

Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдахаар оноолт таарч, барилдаанд Монголын баг эхний 4 жинд хожил авч, хүрэл медалийн болзол хангасан юм.

Манай эрэгтэй баг дэлхийн аваргын багийн анхны медалиа Астанагийн татамигаас хүртэв. “D” хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны багийг илүүрхэн хожлоо.

Энэ сарын 24-нд эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ багийн тэмцээнээр ийнхүү өндөрлөлөө.

П.БААТАР

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …