“Босуул” МУСК өнөөдөр нээлтээ хийнэ

11931624_1206238992735441_191810432_nНайруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин А.Баттүшиг нар хамтран кино зохиолыг нь бичсэн “Босуул” МУСК өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Үзэгч олны дунд хүлээлт үүсгээд буй уг киноны гол дүрд жүжигчин А.Баттүшиг, Н.Ялалт, С.Ариунбямба, Р.Хишигдэлгэр нар тогложээ.

1930-аад оны ардын бослого, их хэлмэгдүүлэлтийн үйл явдлыг тод томруун харуулсан уг бүтээлийн дууг “Харанга” хамтлагийн дуучин,  МУГЖ Х.Лхагвасүрэн дуулж олны хүртээл болгоод буй. Сүүлийн хэд хоногт хит болж буй уг дууг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбарын “Хүнээс аваагүй Монгол” шүлэгт Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав аялгуу зохион амилуулжээ.

821664a73969b60fad9d72ff44869e35original

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …