Өчигдөр 2 иргэн шороонд дарагдаж нас баржээ

download (1)Сүүлийн үед үйлдвэрлэл, техникийн холбогдолтой ослын дуудлага ОБГ-т их ирэх болжээ. Голын усанд машин живсэн, машинтай явж байгаад төөрсөн болон газар шороо, барилгын ажил хийж байгаад осолдох зэргээр осол эндэгдэл буурахгүй байна.

Өчигдөрхөн буюу 08 сарын 25-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг ирүүлжээ. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллажээ. Энэ үед шороонд дарагдсан иргэн нас барсан байсныг гаргаж цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Тэрээр 30 настай, эрэгтэй хүн байжээ.

Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашин, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Ингэхэд иргэн Д /24 настай, эрэгтэй/ шороонд дарагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн байна.

Цаашдаа барилга, газар шорооны ажил ид ундарч байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг анхааруулж байна.

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …