“МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТ-д оролцогчдын танилцуулга /II хэсэг/

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан манай сайтын зүгээс   тус тэмцээнд оролцогч  тамирчдын хувийн  амжилтаас танилцуулж байгаа.

Бид өмнө нь  тамирчин Э.Ганзориг, Т.Батнасан, С.Насанбуян нарыг танилцуулсан бол энэ удаад Э.Золбоо, Б.Түвшинтогтох, Б.Энхцацрал, Б.Хүсэлтүвшин нарыг танилцуулья.

11939041_698208886979638_57743221_n

Тамирчин Э.ЗОЛБОО

Амжилт:

– 2014 онд  Улсын аварга -Алт

– 2014 онд Хотын аварга -Алт /фитнесс/

– 2014 онд  Хотын аварга- Хүрэл  /75 кг/

 

 

11920417_698209013646292_1043105881_n

Тамирчин Б.ТҮВШИНТОГТОХ

Төрсөн нутаг: Говь-Алтай аймгийн Бугат сум

Амжилт:

– 2002 онд Ирээдүйн Мистер – Алт

– 2004, 2007,2008 онд УАШТ – Алт

– 2003, 2011, 2014 онд  УАШТ -Мөнгө

– 2002, 2005, 2012 онд  УАШТ – Хүрэл

– 2004онд Геркулес тэмцээн – Хүрэл

–  2011  онд Аймгууын цомын тэмцээн – Алт

– 2008  онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн –  шагналт IV  байр

Бодибилдинг болон пауэрлифтинг, чөлөөт бөхийн спортын мастер зэрэгтэй тамирчин

 

11949613_698209096979617_1992357082_n Тамирчин Б.ЭНХЦАЦРАЛ

Амжилт:

– 2014  онд  Хотын аварга Модель, Эмэгтэй фитнесс Хүрэл+хүрэл

– 2014  онд Улсын аварга Модель +163см Алт+Монголын Мисс

– 2014  онд Азийн аварга Модель +165см Хүрэл

 

11950984_698209176979609_367112267_n

Тамирчин Б.ХҮСЭЛТҮВШИН

Амжилт:

– 2011 онд  Улаанбаатар Хотын АШТ Фитнесс- Алт

– 2013 онд  Улаанбаатар “Голден жим” клубын нэрэмжит тэмцээнд Бодибилдинг  -Алт

– 2014  онд Улаанбаатар Хотын АШТ 75кг – Мөнгө

– 2014 онд  Улаанбаатар УАШТ 80кг – Хүрэл

– 2014  онд Макао улсад зохион байгуулагдсан ААШТ Фитнесс – Мөнгө

– 2014  онд Тайланд улсад болсон  ДАШТ Фитнесс  – Мөнгө

 

Эхний хэсэгт танилцуулсан тамирчдын мэдээллийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Үргэлжлэл бий…

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …