Энэ жил оюутанд олгох төрийн сангийн тэтгэлэг, зээл олгох журам

diplomas2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 19, 2014 оны 71 дүгээр тогтоолуудаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл” журмаас мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

1.Дээд боловсролын сургалтын байгууллагад  суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам

а/Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:

1. бүтэн өнчин суралцагч;

2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;

3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;

4.  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;

5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.

 

б/Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно:

1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;

2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;

3 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал.

 

Бүрдүүлэх бичиг баримт

                        1.1.    элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);

1.2. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;

1.3. энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;

1.4. энэхүү журмын 4.2.1, 4.2.2. дахь хэсэгт заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.

2.Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид   сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын   зээл олгох журам

а/ Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно:
1. хагас өнчин суралцагч;

2. малчин өрхийн суралцагч;

3. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

4. гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.

Бүртгэл, шалгаруулалт

     1. Өргөдөл;

2.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

4. Боловсролын үнэлгээний төвийн батламж;

5. Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;

6. Үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;

7. энэхүү журмын 2.1.1-д заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;

8. энэхүү журмын 2.1.2-т заасан суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

9. энэхүү журмын 2.1.3-т заасан суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

10. энэхүү журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

11. зээлийн баталгаа.

 

Журмын дагуу дээрх бичиг баримтыг бүрдүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын захиргаанд 9 дүгээр сарын 1-ний дотор өгнө

 

Ugluu-logo20157

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Должинсүрэн says

    Манай аав ээж 2уулаа ажилгүй гэртээ 2дүүтэй минь 4байдаг юмаа. Миний бие нь Муис д суралцдаг төлбөр маань 3сая төгрөг тэтгэлэгт хамрагдах гэсиймаа ямар тэтгэлэг

  2. чүнсэрээ says

    малчин өрх байгаа юм тэгэхээр өөр ямар2 тэтгэлэг байгаа вэ

Comments are closed.