Эдийн засгийн өршөөлд хамрагдах хуудуутай компаниуд №1

2013-03-20tomorzam“Шинэ төмөр зам”-ын далангийн ажлыг гүйцэтгэх “Самсунг” корпораци 270 тэрбумыг  “шамшигдуулсан” ч  өршөөгдөнө

-Тэдэнд ийм боломжийг Зам тээврийн сайд асан А.ГАНСҮХ, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жин, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нар олгожээ-

11910958_711178882351492_1858514398_n (1)

УИХ энэ зун ээлжит бусаар хуралдаж хоёр ч Өршөөлийн хууль баталсан нь араасаа маш их шүүмжлэлийг дагуулж байгаа. Энэнь нэгдүгээрт, Эрүүгийн өршөөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулж, төрд шургалах боломжийг дахин олгож байгаатай холбоотой.  Харин нөгөөх нь Эдийн засгийн өршөөлийн хууль. Хэдийгээр төр татварын дарамтад орж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдээ нэг удаа өршөөх нь буруу зүйл биш  ч  үүний цаана өнөөх л олигархиудын томоохон бизнес, компани хамрагдах боломжтойгоос гадна эрх мэдэл, албан тушаал хашиж байхдаа бусдад улсын хөрөнгөөс завших боломж олгоод зогсохгүй өөрсдөө ч гар бие оролцсон байж магадгүй байгаа учраас олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Харин бид энэ удаад яг ингэж улсад их хэмжээний хохирол учруулсан нэгэн компанийн хуудуутай үйлдлийг дэлгэж байна. Хамгийн харамсалтай нь хэдийнэ хууль батлагдсан.Улсын хөрөнгийг “буруугар”-аар зувчуулсан ч өнөө мөдгүй өршөөгдөх гэж байгаад оршиж байгаа юм.

-Баримт дэлгэхэд ийм.

-Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 онд Зам тээврийн сайдаар А.Гансүх ажиллаж байх үед бондын хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр 200 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 400 тэрбумын хөрөнгө оруулалттай “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн байдаг. Энэ үе бол 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр байж. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шороо, гүүр хоолойн барилгын ажлыг гүйцэтгэхээр Солонгосын “Самсунг” корпорацитендертшалгарч, санхүүжилтээ авснаар ажил эхлэсэн гэж бидэнд итгүүлсэн. Гэхдээ бодит байдлаар бол “ Эс Си Ти И Си Эм” гэгч Монголд бүртгэлтэй компани Ерөнхий Гүйцэтгэгчээр сонгогдсон. Монголын түүхэнд тохиолдож байгаа хамгийн том бүтээн байгуулалтанд зөвхөн 100 мянган долларын дүрмийн сантай Монголд бүртгэлтэй компаниас өөр гүйцэтгэгч олдсонгүй гэж үү?.

Харин уг компани санхүүжилтээ авсан ч шууд ажлаа эхлүүлээгүй байна.Учирнь тэд мөнгө цохих мэргэн санаа олсон бололтой.Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Монголын 13 компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байх юм.Өөрөөр хэлбэл,  “ЭсСиТи И СиЭм” компани нь Монголын төрийн даалгавартай ажил авсан ч өөрсдөө биш Монголын хэдэн компаниар ажлаагүй цэтгүүлснээр аахилахыг нь би аахилъя, ажиллахыг нь чи ажилла гээд орхиж. Хамгийн хачирхалтай нь тэд авсан ажлаа зүгээр ч нэг Монголын талын хэдэн компанид нялзаагаад орхичихсонгүй,тэдний гбага үнээр ажиллуулж, Монголын төрөөс их хэмжээний мөнгө идэх мэргэн санаагаа биежүүлж эхэлсэн байна.Тодруулбал, нийт 11.2 сая куб.метр газар шорооны ажил буюу 261 км төмөр замын далан барих ажлыг туслан гүйцэтгэгч компаниудад үнэлж өгөхдөө ажлын хөлсийг нэг метр даланг дөрвөн ам. Доллараар үнэлсэн байна. Гэтэл угтаа“ Эс Си Ти И Си Эм” компани холбогдох яамдтай гэрээ байгуулахдаа нэг метр даланг есөн ам.доллараар үнэлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Монголын талын туслан гүйцэтгэгчдийн ажлыг анх авсан үнэлгээнээсээ бараг тавин хувиар бага үнэлж, өөрсдөө дундаас нь бүтэн таван ам.доллар зүгээр шахуу олж байжээ. ““ Эс Си Ти И Си Эм” компани нь Монгол Улсын Засгийн газраас дээрх ажлыг 119 сая ам.долларт багтаан хийнэ гэж авсан ч Монголын 13 компанид далангийн ажил 119 тэрбум төгрөгөөр босох учиртай байсан. Үүний дээр магадлашгүй ажлын зардалд 8,6 тэрбумыг өгөх тохироо хийж.  Эцсийн дүндээ далан барих ажил 128 тэрбум төгрөгөөр дуусах учиртай. Өнөөдөр тагчиг болчихоод байгаа юм. Тодруулбал, анх 400 тэрбумын санхүүжилт авсан“ Эс Си Ти И Си Эм” компани энэ мөнгөнийхөө талаас илүү хувийг хувьдаа завшсан ч өнөөдөр ажлын гүйцэтгэл нь дутуу, өнгөрсөн оны есдүгээр сард “Санхүүжилтгүй” гэх шалтгаанаар төмөр замын далан барих ажлыг зогссон байх юм. Гэтэл үнэн хэрэгтээ“ Эс Си Ти И Си Эм” компани Монголын төрөөссанхүүжилт болох 400 тэрбум төгрөгөө бүрэн гүйцэд авсан атлаа ажлыг нь сэглээд хаясанийм л байдалтай байна. Үүгээр ч зогсохгүй“ Эс Си Ти И Си Эм” компани нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Монголын талын 13 компанийн зарим нь өнөөдөр ч ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй байгаа юм. Бас болоогүй цаг хугацаа, мөнгө төгрөгийг нь дээрэмдээд зогсоогүй 13 компанид нь санхүүжилтийг нь гүйцэд олгоогүй “гэмт хэрэг” хийсэн атлаа өнөөдөр Эдийн засгийн  өршөөлийн  хуульд хамрагдахаар нэр нь аль хэдийнэ багтсан байгааг юу гэж ойлгох вэ. Тухайн үед төрийн сайдын суудалд заларч, эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой өндөр өртөг бүхий ажлаагаднын компанид 100 хувьдаатгасан сайд нар өнөөдөр үүнд ямар хариулт өгөх вэ. Тэдэнд хүлээх хариуцлага гэж бий юу.Үнэндээ энэ “хэрэг” ажлын гүйцэтгэл дутуу, Монголын төр 400 тэрбумаа “залилуулсан”, 13 компани нь алдагдалтай ажилласан зэргээр хязгаарлагдсангүй. Гэрээнд заасны дагуу өнөөдөр манай улс зээлийн эргэн төлөлтөө хийгээд эхэлчихсэн байна. Цаашлаад 2022 оноос эхлэн үндсэн зээлээ төлж эхлэхээр байна.Ингэхдээ санхүүжилтийн эргэн төлөлтийг зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлөхөөр“засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах” тухай гэрээний 9.4-т тусгажээ.

Харин хүлээх үүрэг, хариуцлагын тухайд гэрээнд тусгахдаа үзэглэсэн талууд үүргээ билүүлээгүй тохиолдолд Хөгжлийн банкинд учирсан хохирлыг буруутай тал нь хариуцна хэмээн гэрээний 9.1-т заасан байх юм. Гэтэл өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд хэн нь буруутай вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг бүрхэг байна. Гэхдээ энэ талаар уг нь гэрээний 9.2-т тодорхой заагаад өгчихсөн байгааг талууд мэдэж байх учиртай. Тодруулбал, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК нь гэрээгээр хэрэгжих төслийн чанартай, хугацаанд нь хэрэгжих бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хууль зөрчсөн гэж үзвэл Хөгжлийн банкнь санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж заажээ. Гэвч өдгөө ажил дуусаагүй атлаа санхүүжилтээ бүрэн авчихаад хэн ч хариуцлага хүлээсэнгүй.Тэр бүү хэл, төрийн хайр хишгийг хүртэхгээд сууж байна.

Энэ бүхэнд хариуцлага тооцъё, гэмтнүүдийг гэсгээе гэсэн ч өнөөдөр нэгэнт оройтсон дүр зураг харагдаж байгаа нь харамсалтай. Учир нь тухайн үед энэ гэрээнд үзэглэж байсан А.Гансүх сайд өнөөдөр УИХ-ын даргын зөвлөх болсон бол Н.Батбаяр сайд өдгөө жирийн гишүүн болсон. Төр засгийн тогтворгүй байдлын балгаар хэдийгээр улсад их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг энэ хүмүүс бүрдүүлсэн ч гэлээ тухайн үеийн албан тушаал энэ цаг үе дүгүй болсон учраас ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Ямартай ч ийм л нэг ээдрээтэй, бас хуудуутай хэрэг Эдийн засгийн өршөөл нэрийн до рдарагдаадалга боло хнь.Өршөө жуучилж болно.Харин хэнийг, ямар компаний  хамруулах вэ гэдгээ сайтар судлахгүй бол энэ мэтээр хадны завсар хавчуулагдаад “алга болох” хэрэг цөөнгүй байгааг дуулгая.

Зургийн тайлбар нь. Жич: Одоогийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалт нэрээр зээлсэн мөнгөний хүүнд Монгол Улс 30 сая ам.долларыг төлөөд байна.

Эх сурвалж: breakingnews.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …