“Оллоо” GPS шинэ зураглалтайгаар худалдаанд гарлаа

olloo_mn_1439618362_olloo_mn_1437890402_olloo_mn_1428634247_olloo (1)Монголын залуус дэлхийтэй хөл нийлүүлэн GPS /Global positioning system/ гэх гайхамшигт технологийг бүтээж байсан цаг саяхан мэт. Түүнээс хойш GPS буюу “Оллоо аяллын хөтөч GPS” Монголд нэвтрээд 5 жил өнгөрч, аялах дуртай хүн бүрийн хэрэглээ болоод байна.

Хүйтэн дайны үед цэрэг дайн, тагнуулын зориулалтаар ашиглаж байсан газар зүйн байршил, хөдөлгөөнт объектыг тодорхойлогч энэхүү технологийг 1980-аад оноос иргэд хэрэглээнд шилжсэн юм.  Харин дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хянах энэхүү хүчирхэг сансрын төхөөрөмжийн тусламжтайгаар Монголчууд бид ч төөрөх, будилах асуудлаас ангижирлаа.

GPS-ийн өндөр нарийвчлал бүхий байршил, цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд, зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектын талаарх мэдээллийг өгөх зэрэг гээд л давуу тал, ач холбогдлыг нь хэрэглэж үзсэн хүмүүс сайн мэднэ.

Тэгвэл “Оллоо” ХК байрлал тогтоогч, аяллын сайн хөтөч GPS төхөөрөмжөө илүү сайжруулан дахин худалдаанд гаргаад байна. Ингэснээр манайхан төдийгүй, манай орныг зорин ирэх жуулчид, төлөөлөгчид, хэн ч бай тэрхүү авсаархан төхөөрөмжийн тусламжтайгаар Монгол орны аль ч газар нутгаар газрын зураггүйгээр аялах, хамгийн дөт, хамгийн оновчтой замаар хүссэн газартаа саадгүй хүрч очих боломжийг дахин хүртэх боломжтой боллоо.

Цаг агаарын ямар ч нөхцөлд дэлхий даяар 24 цагийн турш ажилладаг энэхүү үйлчилгээг ашигласныхаа төлөө та хэнд ч төлбөр төлөх шаардлагагүй юм.

Шинээр гарч буй Оллоо аяллын хөтөч GPS нь 7 inch дэлгэцтэй, өмнөх загвараас илүү нэмгэн, 2014 оны байдлаар газрын зураг шинэчлэгдсэн гээд олон давуу талуудтай.

Мөн өмнө нь GPS авсан хэрэглэгчид газрын зургаа шинэчлүүлэн хэрэглэх боломжтой юм.

 

Хаяг: БГД-ийн 11- р хороо, Хасбаатарын гудамж,Ивээлийн байр,А корпус,2 давхарт

6-р бичил хороол, 28-р сургуулийн зүүн хойно

Утас: 8808 6640

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …