Тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

05ff5b38ea627968original-300x207Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2016-2018 оны хооронд төсөлд хамрагдах эрх бүхий байгууллагуудын 2 хүртэлх нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулж “Эрх зүйн магистр”-ын зэрэг олгоно.

Хөтөлбөрт тавигдах шаардлага:

  1. Монгол улсын иргэн байх
  2. 2016.04.01-ний байдлаар 22-39 настай байх
  3. Бакалаврын зэрэгтэй байх (Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг дүүргэсэн байх)
  4. Төсөлд хамрагдах байгууллагын үндсэн ажилтан байх /Төсөлд хамрагдах байгууллагын жагсаалтыг цахим хуудаснаас харна уу/
  5. Бакалаврын зэрэг хамгаалсанаас хойш, тус хөтөлбөрийн бүртгэл хаагдах өдрийн байдлаар төрийн албанд 2-оос дээш жил ажилласан байх
  6.  Гадаад орны тэтгэлгээр магистрын зэрэг горилоогүй байх
  7. Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (TOEFL-ийн 500 болон түүнээс дээш оноо авах түвшний  мэдлэгтэй байх)

Бүртгэлийн маягт болон их сургуулийг тухай мэдээллийг JDS хөтөлбөрийн албан ёсны цаим хуудсаар http://jds-scholarship.org/country/mongolia/ орж үзнэ үү.

Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2015 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр дуусах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан хүмүүс сонгон шалгаруулалтанл оролцох талаараа 2015 оны 09 дүгээр сарын 01-ний дотор нэрсээ, 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор холбогдох материалаа  тус тус бүрдүүлж Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ирүүлнэ үү.

ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛГАА,

ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    2016ond dahij tetgeleg zarlagdh bolwuu

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.