1 сая тонн-ийн хүчин чадалтай цементийн үйлдвэр дорнын их говьд сүндэрлэн бослоо

947f24d5-f228-4e2e-8f0d-591f04e5e11fМонголын анхны хуурай аргын цементийн 1 сая тонн-ийн хүчин чадалтай хувийн секторын хөрөнгө оруулалттай, засгийн газрын Чингис бондын зээлийн дэмжлэгтэй цементийн үйлдвэр Дорнын их говьд сүндэрлэн бослоо.

Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх Монцемент төслийг Монполимет Групп, Монгол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх Монголын анхны хуурай аргын цементийн үйлдвэр говийн бүс нутагт баригдаж ашиглалтанд орж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, Өргөн сумын Засаг дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монцемент төслийн хүрээнд эх орныхоо хөрсөн дээр Европын стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологитой, байгаль орчинд ээлтэй анхны ЭКО цементийн үйлдвэр байгуулж байгаа юм.

Монгол улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож гадаад валютын урсгалыг дотооддоо барих энэхүү үндэсний үйлдвэрлэл нь орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн төслийн хүрээнд шинээр 1000 орчим айлын орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд сүндэрлэн босч Өргөн сум одоогийн байгаагаасаа 3 дахин өргөжин тэлэх боломжтой болж байна.

Сэнж сант ХХК-ий хуурай аргын цементийн үйлдвэр нь Дорноговь аймгийн үйлдвэржих бодлогын үр дүн бөгөөд бүс нутаг болон улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон бүтээн байгуулалт болж байна.

d0beffaa-2b07-42ac-96c9-2ab3bd26fe08 45297ed0-e8d4-473d-8581-20ca0111366b 606dbd03-2188-4c1e-bff4-83d6c125c933 79b06f56-527b-4aa0-8bb6-f0bd15f1ab11 49c49f4e-3c23-496c-bfe8-780a69c95775 36c35518-f2c1-4f1c-96fc-42780fef1270 15f4b08d-b1c4-4485-9a04-936b3c798619 2f88268b-fa30-442a-bfd2-d806bdc3a670 2b7bf4d6-d965-4288-a8ff-f4cd94174a9d f85b3efa-61ef-40bd-b8df-0007e00739e1

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …