Тяньжин: Амиа алдагсдын тоо 44-д хүрчээ

4j8dsq3a5a1ktlckmmr6jbfvljХятадын “www.shanghaidaily.com” сайтад Тяньжинд болж буй явдлыг хураангуйлан мэдээлжээ.

  • Бээжингийн цагаар өчигдөр 23.30 цагт уурхайн тэслэгч болон тэсрэх бөмбөг хураасан агуулахад дэлбэрэлт болж, Тяньжин хотноо дараалласан дэлбэрэлт болжээ.
  • Дэлбэрэлтийн үеэр 17 хүн амиа алдсан бол өнөөдрийн 14.00 цагийн байдлаар амиа алдагсдын тоо 44-д хүрчээ.
  • Дараалласан дэлбэрэлтээс болж 548 хүн гэмтсэн бөгөөд тэднийг хотын 11 эмнэлэгт хуваарилж, анхан шатны тусламж үзүүлж байна.
  • Галын голомтод ажиллаж буй 36 гал сөнөөгчөөс холбоо тасарсан болохыг Тяньжин хотын Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Ойролцоогоор 8000 гаруй автомашин дэлбэрч, дахин ашиглах боломжгүй болжээ.
  • Сэтгүүлчдийг галын голомтод 10 км-ээс дотогш нэвтрэхийг хориглосон байна.
  • Ослын шалтгаан одоо хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд дэлбэрэлт болсон агуулахын эздийг баривчилжээ.
  • Амиа алдсан хүмүүсийн 70 хувь нь дэлбэрэлт болсон агуулахын ажилчид гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
  • Энэхүү томоохон ослын дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин эмгэнэл илэрхийлж, Тяньжины иргэдийг эмх журамтай байхыг сануулсан байна.
  • Тяньжинд тус улсын Ерөнхий сайд Ли Кэцян очихоор төлөвлөж байгаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
  • Гал түймрийн улмаас Тяньжины бүх нислэгийг зогсоожээ.
  • Тус хотод ажиллаж, амьдарч буй жуулчдыг аюулгүй газар байршуулж эхэлсэн хэмээн тус улсын Аялал жуучлалын яамны төв сайтад мэдээлсэн байна.
  • Амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын иргэн байхгүй гэдгийг Тяньжин хотын дарга сэтгүүлчдэд мэдэгдлээ.
  • Дараалласан дэлбэрэлт болон гал түймрийн улмаас 1900 орчим өрх цахилгаангүй болсон байна.
  • Зарим хэвлэлд энэхүү дараалласан дэлбэрэлтийг тероррист халдлага хэмээн мэдээлж эхэлжээ.
  • Бэртсэн хүмүүсийн хамгийн ахмад нь 97 настай бол бага нь гурван настай аж.
  • Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллагууд Тяньжины иргэдэд тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ.
  • Хятадын нэрт жүжигчин Жеки Чан өөрийн цахим хуудсаараа дамжуулан амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв.
  • Тяньжинд болж буй үйл явдалтай холбогдуулан ихэнх телевиз энтертаймент нэвтрүүлгээ гаргахыг хориглосон байна.

Эх сурвалж:www.shuud.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …