Өнөөдөр болох үйл явдлууд

download-4909:00 цагт: Төрийн өмчийн компаниудын хувьчлалтай холбоотой сургалт Монгол шуудан компанийн дөрвөн давхарт хурлын танхимд болно. Утас: 88008781

10:30 цагт: эхлэн нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Энхцэнгэл нар нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан автобус Хангарди ордны гаднаас 10:15 цагт хөдөлнө. Утас 99111342

11:00 цагт: Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Эзэн Чингис хааны талбайд болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлнэ.

11:00 цагт: УЕПГ-аас Прокурорын байгууллагын 85 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал мөн “ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт онол практикийн бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Утас: 99887748

11:00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ны хүрээнд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд идэвхтэй хамрагдаж хамтран 21 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд болно. Утас: 88093607

11:30 цагт: БСШУЯ, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилга гардуулах ажиллагаа БСШУЯ дээр болно. Утас: 98119897

14:00 цагт: 2015 оны найдугаар сарын 15-ны 17:00 цагт Уран зургийн галерейд нээлтээ хийх яруу найрагч Х.Тэргэл, зураач Ч.Солонго нарын “Тэргэл ба Солонго” уран зураг, яруу найргийн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …