Шизүока мужийн сурагчид Дорноговь аймгаар аяллаа

 0a3909359f04928bbigДорноговь аймаг, Японы Шизүока муж хамтран ажиллах гэрээ байгуулаад дөрвөн жил болж энэ сарын 5,6-ны өдрүүдэд ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ хүрээнд боловсролын, тэр дундаа хүүхдүүдийн мэргэжлээ сонгох боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хүүхдүүд болон Шизүока мужийн сурагчид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддаг бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна.

Энэ дагуу 1000 сурагч хөтөлбөрт хамрагдахаас өнгөрсөн хугацаанд 178 сурагч Япон улсыг зориод ирсэн. Харин тус мужаас 30 сурагч манай аймагт ирсэн бол 4 жилийн ойн хүрээнд ахлах ангийн 30 сурагч, 5 багш манай аймгаар аялсан юм.

Сурагчид 2 хоног аялах хугацаандаа Сайншанд сумын 54 жилийн ойн баяр наадмыг үзэж малчин айлд зочлон морь, тэмээ унаж монгол ахуй, ёс заншилтай танилцахаас гадна Хамарын хийдээр аялж, Равжаа музей үзэж спортын нөхөрсөг тэмцээн уралдааныг зохион байгуулан танилцлаа.

 

 

Ugluu-logo

Холбоотой мэдээлэл

Comments are closed.