“Даншиг наадам-Хүрээ цам”-ын нэгдсэн хөтөлбөр

-23072015-1437610643-142476199-tsam_bujig“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд болох гэж байна. Наймдугаар сарын 7-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна.

Мөн наймдугаар сарын 8-ны өдөр өглөө 06,00 цагаас Их эзэн Чингисийн хааны нэрэмжит талбайд Даншиг наадамд оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана.

Ингээд наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

“Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр
Наймдугаар сарын 7-ны өдөр
09.00-15.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна Гандантэгчинлэн хийдэд
Наймдугаар сарын 8-ны өдөр
06.00-08.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана /Итгэл, Ганданлхавжаа, Даллага, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Цагаан Дарь-Эх, Ногоон Дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жанлавцогзол/ Чингисийн талбайд
09.00-20.00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоо худагт
09.00-11.00 Азарганы үзэсгэлэн Хүй долоо худагт
11.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоо худагт, цамын талбайд
11.00-11.30 Очирваани шүтээнийг зална/тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
11.30-11.40 Өндөр гэгээний дүрийг зална /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
11.40-11.50 Төрийн түшээд, зочид, сүсэгтэн олон, лам хуврагууд суудал барина Хүй долоо худагт, цамын талбайд
11.50-12.00 Мандал өргөнө /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
12.00-12.10 Нээлтийн үйл ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
12.10-12.20 Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
12.20-13.00 Очирваани шүтээний тахилга /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
13.00-14.30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
13.00-16.00 Үндэсний сурын харвааны эхэн өрөг Хүй долоо худагт, сурын талбайд
13.10-14.00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
14.00-15.00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
13.00-15.00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
14.00-16.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоо худагт
15.00-16.30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
16.30-18.00 Үндэсний сурын харвааны дунд өрөг Хүй долоо худагт, сурын талбайд
17.00-18.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.00-20.00 Наадамчин олонд зориулсан аймгуудын шилдэг урлагийн тоглолт Хүй долоо худагт, цамын талбайд
Наймдугаар сарын 9-ний өдөр
08.00-20.00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоо худагт
08.00-08.30 Ринсэл залах Хүй долоо худагт, цамын талбайд
08.00-08.30 Суудал барих Хүй долоо худагт, цамын талбайд
08.30-09.00 Маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
09.00-15.00 Цам харайх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
09.00-12.00 Их насны морьдын уралдаан Хүй долоо худагт
10.00-13.00 Жороо морьдын уралдаан Хүй долоо худагт
12.00-14.00 Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоо худагт, сурын талбайд
15.00-16.00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
15.00-15.30 Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Хүй долоо худагт, сурын талбайд
16.20-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
17.20-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.00-18.20 Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.20-18.40 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
18.30-19.00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоо худагт
19.00-19.20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Хүй долоо худагт, бөхийн талбайд
19.30-20.00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоо худагт, цамын талбайд
20.00-20.20 Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр Даншигийн арслан, заан цол олгож, үнэмлэх гардуулна Хүй долоо худагт, цамын талбайд
20.30-22.00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоо худагт, цамын талбайд

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …