Нийтийн бие засах газраас дөнгөж төрсөн нярайг аварчээ

48afd8525d79c28a5a8dec71d7532e18_x3БНХАУ-ын Бээжин хотын цагдаагийн газрынхан өнгөрөгч ням гарагт нийтийн бие засах газарт хүүхэд уйлж байна гэх дуудлагыг хүлээн авч, дуудлагын дагуу Xicheng дүүрэгт очжээ. Цагдаагийнханыг очиход дөнгөж төрсөн нярай эмэгтэй хүүхдийг бие засах газрын бохирын хоолойд хийсэн байсан аж. Энэ хэргийн талаар цагдаагийн ажилтан Киан Пинг “Хүүхдийг бохирын хоолойгоос гаргах тэр үе хамгийн хүнд байсан. Учир нь надад түүний зөвхөн хөл л харагдаж, баригдаж байсан юм. Түүний бие нилдээ ялгадас болж, үнэр нь удаан байхын аргагүй байсан. Гэхдээ хорвоотой танилцах хувьтай охин байжээ. Түүнийг би хөлнөөс нь маш болгоомжтой татаж гаргасан” гэж ярьсан байна.

FOREIGN201508031600000283582832773

Эмч нарын ярьж буйгаар охиныг яаралтай эрчимт эмчилгээнд оруулсан бөгөөд нярайн бие нь дээрх цусыг харахад ээж нь охиныг нийтийн бие засах газар төрүүлээд бохирын хоолой руу хийсэн байх гэж таамаглаж байсан нь батлагджээ.

Бээжингийн “Times”-д мэдээлснээр, бяцхан охины бие харьцангуй сайн байгаа бөгөөд түүний гадаад төрх биед ямар нэгэн гажиг ажиглагдахгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: www.mnb.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …