Марк Цукерберг аав болно

7o7rai1p6oam2csiv3h25ptgftFacebook-ийг үндэслэн байгуулагч Марк Цукерберг, түүний эхнэр Присцилла Чан нар удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа тухай мэдээллээ.

Присцилла Чан гурван ч удаа дутуу төрсөн байна. Эхнэр нь жирэмсэн болсныг сонсоод М.Цукерберг Facebook-д “Хүүхэдтэй болно гэдгээ сонсоод итгэл найдвар дүүрэн болдог. Хүүхдийнхээ ирээдүйн талаар мөрөөдөж, төсеөлнө” хэмээн бичсэн байна.

Тэрээр Баасан гаригт өөрийн Фэйсбүүк хуудсандаа эхнэрээ бие давхар болсон талаар нийтэлсэн боловч хүүхдийнхээ төрөх хугацааг мэдээлээгүй байна. Харин энэхүү мэдэгдэлдээ хүүхдийнхээ хүйсийг бичсэн байна. Тэд удахгүй охинтой болох гэж байгаа ба эхийнхээ хэвлийд эрүүл саруул бойжиж байгаа гэжээ.

31 настай Марк Цукерберг нэг насаар дүү Присцилла Чантай 2012 онд гэрлэсэн байна. Тэд өөрсдтэйгээ ижил асуудалтай гэр бүлүүдэд зориулж асуудлаа олон нийттэй хуваалцаж мөн үргэлж итгэл найдвараа алдахгүй байхыг хүссэн байна.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …