Өнөөдөр болох зарим үйл явдлууд

download-4909:00 цагт: ЭХЯ-ны байранд Монгол-Хятадын засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан болно. Ажлын хэсгийг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хятадын талаас БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга нар тус тус даргална. Ажлын хэсгийн хуралдаанд оролцогчдыг Эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээн авч уулзана. Утас: 99773800


09:30 цагт: “Blue Sky Tower”-ийн “TOPAZ” зааланд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн нээлт болно. Энэ жил “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе!” гэсэн уриатай явагдана.


09:30 цагт: Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Иргэний барилгын MNS-6055:2009 стандарт”-ын дагуу ариун цэврийн өрөөг “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв” хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-аас жишиг болгон тохижуулсныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас:89008516, 99095302


11:30 цагт: Барилгын шинэ норм, дүрмийн талаар сайд Д.Цогтбаатар Барилга, Хот байгуулалтын яамны 3 давхарт мэдээлэл хийнэ. Утас: 90110009


11:30 цагт: Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ”Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, тэнэмэл, өнчин ядуу, архичин гэгдэж, нийгмээс гадуурхагдан амьдарч буй иргэдэд зориулан Баянзүрх дүүрэгт орон сууцны хотхон барих гэж байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:30 цагт: МУ-ын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо-2” уралдааны талаарх хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” Мэдээллийн төвд болно.


12:00 цагт: Байгал орчны асуудал хүнд байгаа энэ үед гишүүд сандал ширээны асуудлаа нэн даруй зогсоож үндэсний эрх ашгаа дээдлэхийг шаардаж МБОИЗ-өөс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:30 цагт: БНСУ-д болсон таеквондогийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон тамирчид хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  зарлалаа.


14:00 цагт: Бороо хур ихтэй энэ үед хөрсний бохирдол ихэсдэгтэй холбогдуулан СХД-ийн 17-р хорооны “Санхум” Өрхийн эрүүл мэндийн төвд “Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлье” өдөрлөг зохион байгуулна. Утас: 88006216, 95159140

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …