Шарлиз Терон хар арьст охин өргөж авчээ

Screenshot_9_500x500Өмнөд Африк Улсаас гаралтай Холливудын нэрт жүжигчин Шарлиз Терон хэд хоногийн өмнө хар тивээс гаралтай нэгэн бяцхан охиныг үрчилж авсан байна.

Од эмэгтэйн албан ёсны төлөөлөгч энэ мэдээллийг баталсан бөгөөд Шарлиз уг охиныг өөрийн экс дурлалт залуу Шон Пенны хамтаар үрчилж авахаар төлөвлөсөн байсныг мэдээлэв.

Хэдийгээр Шонтой харилцаагаа тасласан ч Шарлиз бүсгүй АНУ-д мэндэлсэн ӨАБНУ-гаас гаралтай хар арьст охиныг өөрийн болгожээ. 39 настай Терон охиныг Август гэж нэрлэсэн байна.

Өмнө нь 2012 онд Шарлиз Терон ӨАБНУ-ын Жексон гэдэг нэртэй хүүг үрчилж авсан билээ.

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …