Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийгчид хэрэглэгчдийг хохироосоор байна

32_13f66c3f2bcf88f5c0d71cb699c20c786768ae2cЭнэ сарын 20-27-ны өдрүүдэд Зам арк, Грийн ресорс, Төгс үржих зам ХХК-ууд нь газар шорооны ажлыг зөвшөөрөлгүй хийснээс цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээж БГД-ийн III, IYхорооллын 96-р байр, Апекс, Өгөөж гэрэлзэрэг компани, аж ахуйн нэгжүүдийг болон СБД-ийн Дүрслэх урлагийн дээд сургууль, МУИС-ийн IYбайрны цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдууллаа. УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох  хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийгдэж байна.

Иргэн, аж ахуйн нэгж нь газар шорооны ажил хийх шаардлагатай бол УБЦТС ТӨХК-ийн Баруун, Зүүн түгээх төвөөс кабель шугамын трассын тодруулга хийлгэж, зөвшөөрөл авч ажиллах шаардлагатайг үүгээр анхааруулж байна.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …