Залуучуудын ДАШТ-нд оролцох манай баг удахгүй явна

32_cac0065dd162f2ea5701f7b1e5316149cc60445f   2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Бразил улсын Ресифи хотод болно.

Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдээр болно. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

           Залуучуудын ДАШТ-нээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 3, мөнгө 2, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байна. Өнгөрсөн жил Хорват улсын Загреб хотод болсон залуучуудын ДАШТ-нээс эмэгтэй  55 кг-ын жинд А.Батцэцэг алт,  63 кг-ын жинд Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэж байсан юм.

           Энэ удаагийн залуучуудын ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг дор толилуулж байна:

Эрэгтэй чөлөөт бөх

50 кг   Аюушжавын Нэргүйбаатар, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб,

            БТСДуС, залуучуудын улсын аварга,

55 кг   Занданбудын Занабазар, ҮБТДС, залуучуудын улсын хошой аварга,

азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,

            азийн өсвөрийн аварга

60 кг   Сармандахын Билгүүн, ҮБТДС, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл

            медальт

74 кг   Бат-Эрдэнийн Бямбадорж, ”Алдар” спорт хороо,

залуучуудын улсын аварга

86 кг   Ганбатын Бигармижид, “Харгант цамхаг” клуб, азийн залуучуудын

аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

Эмэгтэй чөлөөт бөхийн баг

48 кг   Ганбаатарын Отгонжаргал, “Алдар” спорт хороо,

            залуучуудын УАШТ-ний 3 удаагийн аварга

51 кг   Батбаатарын Мөнхтуяа, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб,

залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт, азийн залуучуудын аварга

шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 2 дахь удаа оролцож байна.

59 кг   Энхбатын Гантуяа, Төв аймгийн “Угтаал хад” клуб,

            Монголын үндэсний их сургууль, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл,

хошой алтан медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах

            тэмцээний мөнгөн медальт

63 кг   Эрдэнэбаатарын Энхбуян, Баянзүрх дүүрэг,

залуучуудын улсын аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах

тэмцээний хүрэл медальт

67 кг   Бүрнээбаатарын Нямгэрэл, Орхон аймаг, “Хангарьд” клуб,

залуучуудын улсын 5 удаагийн аварга, залуучуудын ДАШТ-ний

хүрэл медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах

тэмцээний мөнгө, хүрэл медальт, 3 дахь удаа оролцож байна.

Багийн ахлагч

Бат-Эрдэнийн Батзаяа, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч,

“Хүчит чулуут” компанийн захирал

Дасгалжуулагчид

Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч,

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын

дасгалжуулагч

Түвшинтөрийн Энхтуяа, Орхон аймаг, “Хангарьд” спорт клубын дасгалжуулагч

Эх сурвалж: wrestling.mn

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …