Бүсгүй хүнийг авран гэтэлгэгч Цагаан дарь эх

 Хамаг бурхдын хайр нигүүслийн төлөөлөл болох Авалокетишвара- Жанрайсагийн нулимсан дуслаас мэндэлсэн гэх Цагаан Дарь Эх бол бурханы шашинтнуудын хамгийн их сүсэглэж аврал одуулдаг бурхадын нэг юм.
b784377c8da03864big
Дарь эх – Тара гэдэг үг санскритийн три- гэтэлгэх гэсэн язгуураас гаралтай бөгөөд, хорвоогийн зовлон энэлэлийн далайгаас хамаг амьтдыг гэтэлгэн гарагагч гэсэн утгатай юм. Цагаан Дарь Эхийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгээлээс ч илүү харьцуулашгүй аугаа хүчтэй гэдэг.
Тара гэдэг үг санскритаар од гэсэн үг бөгөөд энэ өнцгөөс авч үзвэл Дарь Эх нь од адил өөрийн амьдрал хайрлагч цацрагаар хамаг амьтныг тэжээн тэтгэн, сансрын харанхуй нөлөөллөөс сахин хамгаалж байдаг. Буддын шашинд дарь эхийн тухай ойлголт 3-р зууны үед Индуйзмаас орж ирсэн.
Тара тантрад өгүүлснээр, хамаг Бурхдыг гэгээрүүлэн гэтэлгэн чөлөөлөх үйлсийн төлөөлөл болох Цагаан Дарь Эх түгээмэл орчлонгийн Эх талын биелэл билээ. Зургаан зүйл амьтныг хэмээсэн түүний хэмжээлшгүй их асрал хайр нь эх хүний үрээ гэх сэтгэлтэй ч харьцуулашгүй гүн бөгөөд хүчтэй хэмээнэ. Хамаг Бурхдын Эх болсон Цагаан дарь эх нь алдрыг дурсан аврал залбирал одуулсан хэнд ч болов тусалдаг. Сансрын олон кальпагийн өмнө Цагаан Дарь Эх хаан хүний охин болон төржээ. Цэцэн билгүүн, асрал нигүүсэл дүүрэн, үзэсгэлэн гоо гүнж тэрээр хувраг гэлэнмаа нарт өргөл өргөж, хамаг Бурхдад залбирал аврал одуулан буян ихээр хураасан байна.
Хувраг гэлэнмаа нар түүнийг хойд төрөлдөө эр хүн болж төрөөд бурханы сургаалыг дэлгэрүүлэгч болохын ерөөл тавъя гэхэд гүнж хоосон чанарын огторгуйд эр ба эм хүйс аль нь ч үгүй, иймээс би бүсгүй төрөлдөө дахин төрж, хамаг амьтанд туслан Бурханы хутгийг олон, Төгс гэгээрэлд хүртэл нь бодийн замаар хамаг амьтныг хөтлөх болно гэж хариулсан байна.
    Тара Тантрагийн 3-р бүлэгт, Цагаан Дарь Эхийн мэндэлсэн тухай сансрын чанартай эхийн домогт, Жанрайсиг Бурханы нулимснаас бадамлянхуа дэлгэрч, энэ лянхуанаас Цагаан Дарь Эх төржээ гэсэн байна. Жанрайсиг бурхан хорвоо ертөнц дэх амьтны зовлонг мэлмийгээрээ болгоон уйлахад зүүн мэлмийний нулимснаас амирлингуй Цагаан Дарь Эх, баруун мэлмийн нулимснаас Ногоон Дарь Эх бурхан мэндэлсэг гэдэг.
    Баруун мутраар дээдийн өглөг соёрхогч мудра зохиосон билгэ билгүүн болдог эд баялгийг хүссэнээр соёрхох чадварыг үзүүлнэ. Зүүн мутраар адислал, зохиож, зүүн чихний тушаа цоморлигоо нээж буй цагаан лянхуа барьсан нь Гурван Эрдэний төлөөл болно. Баруун мутрын нь дээдийн өглөгийн мудраг Варада мудра гэнэ. Гурван цагийн хамаг Бурхадын шид бүтээл үйлсийн биелэл болох Цагаан Дарь Эх сансрын хамаг зовлонг тольдон болгоож, асран гэтэлгэж байдгийн билгээр намрын цагаан сар мэт гэрэлт нигуур дээрх гурван мэлмий, хоёр мутрын алган дах нижгээд, хоёр бойвны улан дах тус тус нэг нийт 7 мэлмийтэй. Цагаан Дарь Эх насыг уртасгахш өвчнөөс анагаах аврал талбиж залбирал одуулдаг.
2c20b0369976abd4big
Арьяа Тара- Сита Тара бол бүх бурхдын хамтын гэгээрсэн үйлсийн биелэл учир Садхана нь төвөггүй хэрэгждэг гэнэ.
    Бодь сэтгэийн жинхэнээр үүсгэн тоолж тарнийг нь тодорхой тоонд хүргэвээс зэтгэр тотгорууд устдаг хэмээнэ.Цагаан Дарь Эхийг лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төгөлдөр онгон охины, мишээсэн амгалан дүртэй, саран дэвсгэр цагаан лянхуа дээр, саран түшлэг налан заларсан, үнэт эрднэсийн чимэг зүүсгэлтэй, эрднэсийн толгойн хормойвчтой, зүүн мутартаа цагаан лянхуа барьж, баруун мутраараа хамаг амьтныг насны зэтгэрээс гэтэлгэж, насыг сэтгэлчилэн уртасгаж, өвчний зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлаг зохиосноор дүрсэлдэг.
    Дүдийн найман аймгийг номхтгогч Цагаан Дарь Эх нь (найман дүд буюу) бардам найдангуй, (арслан) мунхрал (галзуу заан) өш хонзон ба уур(гал) атаа жөтөө(могой) буруу үзэл мухар сүсэг г.м дээрэмчин хулгайч , ядуурал хоосрол, өөрийн эрхгүй болох, хүлэгдэх, хүсэл тачаал үер, мэхлэгдэх эргэлзэх, ад дон найман дүдээс хамгаалж, айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулагч болой.
    Дээрхийн Гэгээн Далай лам 1989 онд Нигүүлсэхүй үйлс бага хурал дээр(Нью порт): “ Буддизм дэх фэминист хөдөлгөөнд хамаарах алхмыг Цагаан Дарь Эх үйлдсэн байдаг. Цагаан Дарь Эх Бурханы зэрэгт хүрсэн эмэгтэй хүн цөөн буйг үзээд “ Би бүсгүй төрөлд байхдаа бодь сэтгэлийг үүсгэж эхэлсэн. Удаах бүх төрөлдөө би эмэгтэй хүн болж , Бурханы зэрэгт хүрэн хүртлээ бүсгүй хүн байх болно” хэмээн тангaраглaсан гэдэг” гэж хэлсэн.
Эх сурвалж: buddhist.blog

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …