Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн хийжээ

dshtjyul.kkjm_-300x200Хэнтий аймгийн прокурорын газар нь “Прокурорын байгууллагын 85 жилийн ойг угтаж зохион байгуулах бүтээлч аяны удирдамж”-ийн хэрэгжилт, 2015 оны эхний хагас жилийн мэдээ, тайлангийн дүн зэрэгт үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр сүүлийн хагас жилд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар, үр дүнг сайжруулах, урьд өмнө нь хийсэн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг тооцон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг энэ оны хувьд 2 дахь удаагаа зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг орон нутгийн хуулийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцсон байна.

Уг Зөвлөгөөнийг нээж аймгийн прокурор Д.Энхбаяр үг хэлсэн бөгөөд орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Одгэрэл “Аймгийн хэмжээнд 2015 оны хагас жилийн байдлаар эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг, тэдгээрийн шийдвэрлэлт чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлаар” сэдвээр,  Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэ “Аймгийн хэмжээнд 2015 оны хагас жилийн байдлаар гарч байгаа гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдал, хэргийн илрүүлэлтийг сайжруулах талаар зохиосон ажил, хүрсэн үр дүн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлт, хэргийг шийдвэрлэх талаар анхаарах асуудлууд” сэдвээр, туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Хандаамаа “Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг сайжруулах тухай”,  Аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын 2014 оны 06 сарын 02–ны өдрийн А/42, А/82 дугаартай хамтарсан тушаалын хэрэгжилтийн талаар, Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ц.Батсайхан  “Шүүхийн шинжилгээний албанаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бодлого зорилт” сэдвээр, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг “Шүүхэд шилжүүлсэн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд анхаарах асуудал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнөөс Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гаргасан заавар, журам, Аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалуудын хэрэгжилтийг нэг мөр хангуулан биелэлтийг улирал бүр тооцож ажиллах талаар чиглэл өгч, цаашид хэрэгжүүлж ажиллах ажлуудын талаар “Зөвлөмж” гаргасан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …