“U money” картыг худалдах, цэнэглэх цэгүүдийн байршил

143823642055b9bf0485830“Улаанбаатар смарт карт” ухаалаг системийн нээлт өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд болж, БНСУ-ын зочид төлөөлөгчид, Нийслэлийн нийтийн тээврийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцсон. Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, дэлхийн стандартад нийцсэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломж Улаанбаатарчуудад ийнхүү нээлттэй болсон юм.

Өчигдрөөс эхлэн иргэд нийтийн тээврийн автобусанд суухдаа картаа цахим машинд уншуулах эсвэл задгай 500 төгрөгөө автобусны урд байрлах шилэн саванд хийх юм. Цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллана. Кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллана. Ингэхдээ гарч буй хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь ажиглан, дараа дараагийн асуудлуудаа шийдвэрлэх байдлаар явах юм байна.

Улаанбаатар хотод карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн байршлыг та энд дарж харна уу.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …