Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа

6f70cc25056b5dfb6ff432cf447c0ac2Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Япон улсын Ерөнхий сайдын тусгай элчийн хувиар манай оронд хүрэлцэн ирсэн Такэбэ Цүтомүг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнд өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд чухал үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд айлчлал идэвхиж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхий Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээр хийсэн, мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Такэбэ Цүтомү илэрхийлж байлаа.

56e058f9069c6bbbbf983aacd7611f2b

Такэбэ Цүтомү Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүнээр найман удаа сонгогдсон, 2014 оноос Хоккайдо мужид суугаа Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын …