Өөрийгөө идэвхижүүлэх 5 алхам

Өөрийгөө идэвхижүүлэх чадвартай байх буюу өөрийгөө идэвхижүүлэхийн тулд тухайн хүн ямар нэг зүйлийг хийх хүсэл эрмэлзлэлтэй, хийхэд бэлэн байх хэрэгтэй бөгөөд түүнийг хийхийн тулд дотроосоо идэвхитэй байх хэрэгтэй юм.
Заримдаа бид урагш алхам хийх, хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд маш хэцүү байдаг. Хамгийн муу нь бид юмыг алгуурлаж, хойш нь тавьдаг. Амьдрал үргэлж санаснаар байдаггүй. Бидэнд ажил хийх, гэрээ цэвэрлэх, дэлгүүр явах, телевиз үзэх гэх мэт олон ажил байдаг!
өөрийгөө идэвх
Бид дасгал хийх, шинэ ном унших, шүүгээгээ цэвэрлэх гээд олон ажлыг хийж эхлүүлэхгүй байх маш олон шалтаг олдог.
Үнэндээ бол бид тогтсон хэвшил, дадал зуршлаар төлөвшиж байдаг. Бид ямар нэг зүйл хийх зуршил бий болгохын тулд (ялангуяа бид ямар нэг зүйлийг тэсвэрлэх) хийж байгаа зүйлдээ дуртай бол тийм ч хэцүү асуудал биш юм.
Бидний ихэнх нь хүүхэд байхдаа усанд орох, шүдээ угаах гэх мэтэд дургүй байдаг. Гэхдээ тэдгээрийг зүгээр л дадал зуршил болгосон учраас бид бодохгүйгээр зүгээр л хийдэг.

Тэгвэл бид ямар нэг зүйлийг хийх, ямар нэг зүйлийг хийж эхлэхийн тулд, зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийгөө хэрхэн идэвхижүүлэх вэ?
Ямар нэг зүйлийг эхлэхийн тулд бид эхлээд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж, тухайн зүйлийг тодорхой дадал зуршил болгохгүй бол яах вэ гэж өөрсдөөсөө асуудаг. Тэгвэл тэдгээрийг үл тоомсорловол ямар үр дүн гарах бол? Энэ чухал асуулт тийм ээ? Бидний ихэнх нь ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй болсон үед нэг их бодолгүйгээр хийдэг.

Өөрсдийгөө урагш ахиулах хэд хэдэн алхмууд бий:

1. Хүсч байгаа зүйлээ тодорхойл.
Таньд ямар нэг зорилго, зорилт байхгүй үед өөрийгөө идэвхижүүлэх маш хэцүү байдаг. Өмнөө зорилго тавьж, түүнийг хэрхэн хийж гүйцэтгэх талаар шийд. Дараа нь түүнийгээ хийхэд амар байдлаар жижиг хэсгүүдэд хуваа. Та марафонд гүйж жингээсээ 10кг-ийг хасахыг хүсч байна уу эсвэл коллежийн төлбөрт мөнгө цуглуулахыг хүсч байна уу? Хүсч байгаа зүйлээ таньж мэдэх нь өөрийгөө идэвхижүүлж эхлэх хамгийн эхний алхам юм.

2. Ахиц дэвшлээ хяна.
Өөрийн ахиц дэвшлийг тэмдэглэж бич. Энэ нь таныг өөрийгөө хэр хол явсныг, хэр их зүйл хийснийг харуулах ба өөрийгөө идэвхижүүлэхэд тусалдаг. Үүнийг ганцаараа уншиж байснаар өөрийгөө урагш ахихад урамшуулах ба тухайн зүйлд хүрэхийн тулд юу хийх шаардлагатайг сануулахгүй.

3. Хөргөгчин дээрээ эсвэл хаа нэгтээ өөрийгөө идэвхижүүлэх зураг болон уриа байрлуул.
Та чармайж хичээж байгаа зүйлийнхээ тухай, юу хийсэн тухайгаа ямар нэг зураг харж байх нь таныг урамшуулдаг. Энэ нь тэрхүү зорилгыг хүрч болохуйц бодитой болгодог. Өөрөөр хэлбэл, “үүнийг хий”, “зүгээр л үүнийг хий” гэх мэт жижигхэн ч болов уриа нь таньд хэрэгтэй байгаа эрч хүчийг өгөх болно. Түүнчлэн сэтгэл хөдөлгөсөн, урам зориг хайрласан онч мэргэн үгс унш.

4. Та яагаад тухайн зүйлийг хүсч байгаагаа өөртөө сануулж, эцсийн үр дүн дээр нь анхаар.
Хэрэв та эрүүл байхыг хүсдэг бол өөртөө чухам юуг яагаад хийдэг болохыг байнга сануул. Заримдаа бид хийхээр төлөвлөсөн зүйлээ мартдаг бөгөөд өөртөө байнга сануулж байхын тулд өөрийгөө сэргээх хэрэгтэй болдог. Эцсийн үр дүнг төсөөлж, зорилгодоо хүрсэн үедээ яг ямар мэдрэмж төрөх вэ түүн шигээ талархалтай, гайхамшигтай байгаагаар мэдэр.

5. Үүнийг зуршил болго.
Та нэгэнт зорилгодоо хүрсэн бол түүнийгээ зуршил болго! Хэрэв дасгал хийх эсвэл хоол идэх ёстой байсан бол түүнийгээ үргэлжлүүл. Хэрэв сурталчилгааны ажил эсвэл бусад цаг үеийн ажилтай байгаа бол өөрийгөө хөгжүүлэх зуршлыг хадгал. Нэгэнт зуршил болгож чадсан бол энэ нь таны хувьд шинэ орчин гэсэн үг бөгөөд тэр талаар нэг их бодох хэрэггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл түүнийг дахиж хийхийн тулд хойшлуулах, зугтаах эсвэл идэвхижүүлэлтийг бий болгох хэрэггүй гэсэн үг.

Сонирхолтой алхам:
Хэрэв та нэг ажил дээр эсвэл тухайн ажил үүрэг дээр хэт удаан эрчимтэй ажилладаг бол санаж явахад илүүдэхгүй нэгэн сонирхолтой алхам бий. Ингэснээр өөрийгөө идэвхижүүлж чадна. Тиймээс үүнийг аливаа зүйлийг хийх бүртээ өдөр бүр хэрэгжүүлж, чиглүүлэн ашиглах хэрэгтэй. Та хийж байгаа зүйлийнхээ нөхцөл байдал, цагийн хуваарийг өөрчил. Ингэснээр эрч хүчээ сэлбэх, төлөвлөгөөгөө шинэчлэх боломжтой болно.
Бид үргэлж өөрсдийгөө идэвхижүүлэхдээ эргэлзэж байдаг. Гэхдээ бид тухайн зүйлийг яагаад хийж байгаагаа, хийж байх үедээ хэр агуу том зүйл вэ гэдгээ мэддэг байх нь тухайн зүйлийг хийхийн төлөө өөрсдийгөө идэвхижүүлэх боломжтой болдог.

эх сурвалж: biznetwork.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …