Ашигт малтмалын 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна

1400750297_tusgai1Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд:

  • Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га
  • Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га

Өргөдлөөр: Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна.

2015 оны 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1141 дугаар авсан аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.

Үүнээс:

  • Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн – 404 (2.4 сая га буюу 26.66%)
  • Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан – 260
  • Зурагзүйн болон эрхзүйн шүүлтээр хянагдаж байгаа – 29
  • Засаг даргаас хариу ирүүлсэн – 780
    • Зөвшөөрсөн – 318
    • Татгалзсан – 462

Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 7.05 сая га байгаа нь баруун талд олгох нийт  9 сая га талбайн 78.33 хувийг эзэлж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ бүртгүүлсэн нийт 1078 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байгаагаас 866 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1018, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 48 /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-12/, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 /БНХАУ-5, БНСУ-2, Орос-1, Тайвань-1, Макао-1, Виржиний арлууд-1, Их Британи-1/ аж ахуйн нэгж байна.

Сонгон шалгаруулалтаар: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 103 талбайд орон нутгийн удирдлагаас санал авах мэдэгдэл хүргүүлсэн. Үүнээс:

  • Дэмжсэн –     13        /12.6%/
  • Дэмжээгүй –  43        /37.8%/
  • Хариу ирээгүй –      34        /36.8%/
  • Хугацаа хэтэрсэн – 13        /12.6%/

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …