Хөлбөмбөг сонирхогчдын УАШТ өндөрлөлөө

75d26a4866f15949originalХөлбөмбөг сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж медалийн эздээ тодрууллаа. Шилдэг 30 баг өрсөлдсөн энэхүү тэмцээний хүрэл медалийн төлөө “Арвис” болон “Хангарьд Сити” баг тоглосон. Тоглолт ч өгөө аваатай хурдан темптэй өрнөсөн бөгөөд 2:1 харьцаатай тэргүүлж явсан “Арвис” баг богино хугацаанд хоёр ч хүний дутуутай болсноор байдал эвгүйтэв. Улмаар “Хангарьд Сити” тог- лолтыг тэнцүүлж багууд торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэхээр болсон юм. Хариуцлагатай эгзэгтэй энэ үед “Хангарьд Сити” багийн хаалгач хоёр ч чухал хаалтыг хийснээр 2015 оны сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг энгэртээ зүүлээ. Хөлбөмбөгийн хорхойтнуу- дын хүсэн хүлээсэн аваргын төлөөх шигшээ тоглолтод “Баянгол ФС” болон “Хилчин баг өрсөлдөв. Эхний хагаст багууд эрчимтэй тоглолт үзүүлсэн. Тооны харьцаа өөрчлөгдөх олон боломж гарсан ч тэнцээгээр өндөрлөсөн. Төгсгөл хэн сайн хийсэн нь энэ жилийн сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга цолыг хүртэх байсан. Хүч тэнцүү багууд нэг л алдаа гарахад тэр нь гоол болдгийн адилаар “Баянгол ФС” өөрсдийн гарсан боломжоо ашигласнаар энэ тоглолт өрсөлдөгчөө 2:0-ээр ялж аварга багаар тодорлоо.

М.УУГАНТАМИР

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …