Шийдсэн хүүхэн эргэн ирэх нь

Screenshot_7_500x500Жүжигчин Г.Ундармаа “Шинэ үе” продакшнаас гарч, өөрийн хувийн бизнес болон, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэгдэх болсон.

Тэрбээр өөрийн “Ю-Фильм” студийн анхны хамтарсан бүтээл “Single ladies” инээдмийн киногоо 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон. Уг бүтээл нь кино театруудаар гарч эхэлсэн өдрөөсөө Г.Ундармаад амжилт дагуулан, багагүй ашиг олсон. Тэгвэл Өнгөрсөн 5-р сард тэрбээр тус киноныхоо 2-р ангийг хийхээ мэдэгдсэн бол киноны зураг авалт хэдийн эхэлсэн байна. Энэ удаагийн ангид мөн л жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар тоглож өмнөх ангид найз залуутай, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлнэ. Тиймээс 1-р анги дээр гардаг шийдсэн хүүхэн маань эргэн ирэх нь.

Г.Ундармаа энэ киноныхоо талаар “Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.

Screenshot_10_500x500 Screenshot_8_500x500 Screenshot_9_500x500Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …