ХХАА-н сайд Р.Бурмаа тариа хураалтын ид үеэр тариаланчаа цагдаад илгээлээ

35ced4b1-def1-44e9-b981-c4c5cd30bcbbЯг энэ мөчид Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн гомдлоор тариаланч Л.Цандэлэг цагдаагийн хэлтэс рүү алхаж явна. Цаг үеийн хувьд ид “сезон” нь ороод байгаа сайд Р.Бурмаа нэг ширхэг тариа ч болтугай атгаж үлдэхийн оронд нэг тариаланчаа цагдаагийн газар руу илгээсний учир юу билээ.

Учир нь түүнд тариа шиг, тариаланч шиг хэрэгтэй зүйл, сайдын суудалдаа үлдэх “амь тариа” үгүй баймаар юм. Гэтэл түүнд нэр хүнд нь илүү чухал аж. Тиймээс ч авлигын хэрэг гэгч хүнд, ноцтой гэмт хэрэгт буруутган олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэлээ гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.

Нарийн яривал Р.Бурмаа сайд эс үйлдлийнхээ улмаас буруутгагдаж мэдэх юм. Түүнээс биш хэн ч Р.Бурмааг буудай импортлох гээд явж байна гэхэд итгэхгүй.

Харин салбар хариуцсан сайдын хувиар дотоодын хэрэгцээгээ хангах боломж байсаар байтал хувийн секторуудыг дэмжиж, бүр тодруулбал өөртөө туслуулан дайчлаад ажиллуулах боломжийг ашиглаж гэмээнэ тэр улстөрч хийгээд удирдагч хүн мөн болж таарна. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын алба хүнд. Тэр тусмаа хавар, намартаа халширмаар “хатуу суудал” билээ.

Энэ салбарын сайдаар “амилсан бурхан” авчирч томилсон ч өдийд яах аргагүй “асуудалтай” болдог. Чухам энэ үед нэр төрөө цэвэрлэх гээд тариаланчтайгаа үзэлцээд явж байх биш ажилдаа дарагдаж суух учиртайсан.

Гэхдээ түүний арга барил нэг л өөр бололтой. Өчигдөр орой л гэхэд телевизийн мэдээнүүдийг үзэж байхад ерөөсөө л ургацынхаа 70-80 хувийг алдаж байгаа нь цаг агаарыг буруу мэдээлсэн Цаг уур, орчны шинжилгээний газрын буруу боллоо гэх өнгө аястай мэдээ өргөн цар хүрээтэй цацагдлаа.

Тэглээ гээд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэх хариуцлага Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга руу шилжих ёсгүй байх. Эсвэл тус агентлагийн “толгой” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад буруугаа тохох уу.

Р.Бурмаа сайдын гомдол гаргасанчлан авлига авсан хэмээн гүтгэгдээд байгаа автсан 30 тонн импортын буудай гэдгийн учир нь “2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд ОХУ-аас 20 мянган тонн улаанбуудай импортлохоор гэрээ хэлцэл хийчихлээ, эндээс 15 сая ам.долларын ашиг унагаах гээд байна” хэмээн энэ оны эхнээс яригдаж эхэлсэн тэр маргаан үргэлжилсээр байгаа бололтой.

Энэ талаар гурилын үйлдвэрийнхний саналыг сонсохоор бидэнд сайн чанарын буудай л хэрэгтэй гэдэг. Тэгэхээр сайдын хийх ажил бол гурил үйлдэрлэгчдийн нэхээд байгаа сайн чанарын улаанбуудай, тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөр, банкны зээл сүйд боллоо гэж халаглаад байгаа дотоодын буудайг гурилын үйлдвэрт ашиглуулах, худалдан авахуулах энэ хоёр гомдлыг л зэрэг хангах явдал юм.

Түүнээс биш Р.Бурмаа сайдыг очоод Оросын буудайн ченжүүдтэй гэрээ байгуулчихлаа гээгүй. Дундаас нь мөнгө унагаах гээд байна гэсэнгүй. Энэ бол Р.Бурмаагийн мэддэг, чаддаг ч “дангийн жаа” биш. Харин өмнөх сайдынх нь “ажлын үр дүн” байхыг үгүйсгэхгүй. Тэгж хардах үндэслэл бол хангалттай бий. Тиймээс Р.Бурмаа сайд аа, ажлаа хий.

Өмнөх сайдынхаа үгэнд ороод тариаланчаа цагдаад өгчихөөд, юугаараа гурил, талх хийж ард түмнийхээ аманд хийнэ гэж бодоо вэ гэмээр байна. Эс тэгвээс “Ургац хураалтын үзүүлэлт муу байх тусмаа сайд тэргүүтэнд ашигтай юм байна.

Тэр 15 сая ам.доллар руу тэмүүлээд байна уу даа” гэсэн хардлага төрүүлээд байна. Монголын гурил үйлдвэрлэгч 80-аад компанийн арваад нь нийлээд 20 тонн буудай импортолсноос энэ маргаан эхэлсэн.

Импортлох болсон шалтгаанаа дотоодын улаанбуудайн чанар муу байна гэдгээр тайлбарладгийн цаана ОХУ-аас л импортолж авах сонирхол өндөртэй байгаа нь харагддаг. Тэр сонирхол нь тухайн компани, сайд хоёртой зэрэг хардагдаад байгаа хэрэг.

Аль хавраас хойш “Цаана чинь импортын буудай ирж явна” гэж Л.Цандэлэг хашхирсныхаа төлөө өнөөдөр цагдаад очиж байна. Учир нь цахим хуудсаар хашхирсан болохоор тэр. Тариаланчидтай “тохиролцъё” гэсэн саналыг учир битүүлэг хэн нэгэн тавьсан нь ч магадгүй импортын буудайны цаадах “унац, ашиг”-ийн долларуудтай холбоотой биз.

Ингээд “тохиролцоогүй” тариаланчаа “гүтгэсэн” гээд цагдаад гомдол бичээд явуулчихлаа. Хэчнээн завгүй байсан ч нэр төрөө хамгаалахын тулд цахим хуудасны жиргээний төлөө гомдол бичиж цагдаад өгөх болсон нь АН-ынхны Засгийн газрын “имиж” болж хувирчээ. Тэглээ гээд алдаа арилж, нэр төр цэвэр үлдэх нь юу л бол.

С.Лантуу http://gereg.mn/news/5868/

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …