Обамагийн охинтой гэрлэх гэж 70 хонь 50 үхэр санал болгож байна

d2392915d5e77d0a050b49e3ddd89f5f9a280fcaАНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиятай  гэрлэхийн төлөө Кенийн нэг хуульч Феликс Кипроно 70 хонь, 50 үхэр, 30 ямаа санал болгож байна. Гэж америкийн хэвлэлүүд мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа.

Кени эр Малиятай гэрлэхийг хэдийнээс хүсч түүнийг 2008 оноос эхлэн сонирхжээ. Хуульч эр “Үнэнийг хэлэхэд би өнөөг хүртэл хэнтэй ч  учирч байсангүй, түүнд үнэнч байна гэдгээ амлаж байна” гэснийг нь  Найробийн нэг сонин иш татсан байна. Кипроно бас америкийн төрийн тэргүүнийг ирэх долдугаар сард Кенид айлчлах үеэр нь  16 настай охинтой нь гэрлэх  санал тавина гэдгээ хэлжээ.

hukgyjyg

Одоо харин тэр Малия охиныг гуйсан захидал бичиж Обамад илгэх гэнэ. “Би Малияг каленжин омгийн эмэгтэй шиг үнээ сааж, эрдэнэ шишийн чанамал хийж сургана” гэж Киприно ярьсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малия Энн 1998 онд төрсөн бол бага охин Наташа нь 2001 онд мэндэлсэн юм.

эх сурвалж: ask.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …