Налайхын замд яагаад авто осол их гардаг вэ?

8936112693201405251151Налайхын зам буюу Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дээр дандаа хүний амь авч оддог аймшигт ослууд гардаг. Хууччуулын яриагаар дээхнэ үед цэргүүд ачиж явсан машин онхолдож буг чөтгөр шүглэсэн гэж ярьдаг юм билээ. Зарим нэгний яриагаар ногоон дээлтэй сүнс харагддаг ч гэж ярьдаг.

Миний бие нэгэн учир мэдэх мундаг хүнтэй хамт тэр замаар явж байхад тэр хүн намайг хурдаа хасаад 60км цаг болго, би эндээс холдож байгаад нэг юм хэлж өгье гэсэн юм. Би ч хэлснийх нь дагуу хурдаа сааруулаад нэлээн явж байгаад тэсэлгүй асуухад энэ замын урд хойд уулын савдгууд харуй бүрий болох үед нэгэн рүүгээ гүйдэг юм, тэр үед жолоочтой параллель таарсан үед хэсэг хугацаанд жолооч ухаан мэдрэлгүй болж жолоодлого алдаж осол гаргадаг, ихэнхдээ замын хажуу руу, эсвэл эсрэг урсгал руугаа дардаг гэж тайлбарласан юм.

Яагаад 60 км цагийн хурдтай яв гэж хэлэв? гэсэн асуултанд харин хурд багатай яваад осолдоход амьд үлдэх магадлал өндөр гэж хэлж билээ. Энэ замаар болж өгвөл үдшийн бүрий, үүрийн гэгээ орох цагаар битгий явж бай, явахаар бол бага хурдтай явж байгаарай гэж аминчлан захиж билээ.

Энэ яриаг сонссоноос хойш нэлээн ажиглалт хийж ЗЦГ-ын албан тушаалтанд бас дамжуулж хэлэхэд тэд бас яг тиймэрхүү зүйлүүд ажиглагддаг, амьд үлдсэн жолоочоос мэдүүлэг авахад зүв зүгээр явж байгаад л ингэсэн гэдэг ижил төрлийн хариултууд өгдөг талаар ярьсан юм. Сүүлд ЗЦГ-аас тавьсан уу хаанаас тавьсан бол тэр хавь Үхэл гэсэн алх хадууртай замын тэмдэг байрлуулсан байсан боловч Стандарт бус тэмдэг тавьлаа энэ тэр гэсэн шүүмжлэлийн дагуу буулгасан байсан.
Та нөхөд бас тэр замаар явахдаа маш болгоомжтой, хурдаа тохируулаад болж өгвөл үдэш гэгээ тасрах үеэр, шөнө үүр хаяарах цаггар Налайхын чиглэлд явахгүй байхыг хичээгээрэй…

Byambaa Dock

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …