Хакухо: Харьж яваа гэсэн тэр нэгэнд хариу өгсөндөө баяртай байна

haaa-625x407Мэргэжлийн сумогийн Нагоя башёд ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 даваа, 1 унаатайгаар түрүүллээ. Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд ёкозүна Какурюү М.Анандыг давсанаар түрүүлэх болзлоо бүрэн хангасан юм. Ийнхүү мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтыг Хакухо 35 түрүү болгож ахиуллаа. Тэрбээр түрүүлсэнийхээ дараагаар өгсөн ярилцлагадаа “Тэмцээний өмнө хэн нэгэн намайг харьж явна гэж ярьсан байсан. Би тийм биш гэдгээ харуулсандаа баяртай байна” гэж өгүүлсэн юм. Япончууддаа “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдсэн Майноуми башёгийн өмнө Хакухог хүч муу сул байгаа, магадгүй бүр харьж байгаа мэтээр ярьсан явдал гарсан юм. Үүнд нь Хакухо ийнхүү сүүлийн өдөр түрүүлж, түрүү бөхийн ааг омгоор  хариу барилаа.

Какурюү М.Анандын хувьд сүүлийн хоёр башёд мөрний гэмтлийн улмаас барилдаагүй хэрнээ тун сайн барилдаж, сүүлийн өдөр хүртэл Хакухотой өрсөлдөж чадлаа.

Өнөөдөр мөн Хакухо М.Даваажаргал 35 дахиа түрүүлснээс гадна 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж чадсан, олон том дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо зодог тайлж буй бололтой.

Эх сурвалж: horom.mn

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …