Өмнөговь аймгийг Хөдөлмөрийн гаяьяаны улаан тугийн одонгоор шагналаа

ded47b555594612fbigТулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Говийн бүсийн  “Говь шанх-5” хурд уралдаан өнөөдөр нээлтээ хийж байна.

Нээлтийн үеэр Өмнөговь аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан тус аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг үндэслэн ийнхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Тус аймгийн хувьд өнгөрсөн оны сүүлээр 1.8 сая толгой мал тоолуулснаас гадна хоёр бөхт тэмээгээрээ дэлхийд  тэргүүлдэг  байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …