Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадад суралцуулна

ГАЗРЫН ТОС, УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАТАНД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан, залуусыг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд газрын тос, уул уурхайн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулна. Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291-р тогтоолын баталсан “Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ыг баримтлан зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд орох шалгуур үзүүлэлтүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг www.mm.gov.mnwww.pam.gov.mn цахим хуудаснаа тавигдсан дээрхи журамнаас уншиж, танилцана уу. Бакалаврын сонгон шалгаруулалтанд оролцох оюутнууд математик, гадаад хэл /англи/, магистр, докторын сонгон шалгаруулалтанд оролцох иргэд гадаад хэл/англи/-ний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Шалгуур үзүүлэлтийг хангаж, сонгон шалгаруулалтанд оролцож эхний 8 байр эзэлсэн оюутанд бакалаврт /ОХУ, БНХАУ/, эхний 4 байр эзэлсэн иргэнд гадаадын их дээд сургуульд магистрт тэтгэлэгтэй суралцах эрх олгоно. Сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Газрын тосны газрын хурлын зааланд болно.

Бүртгүүлэхээр ирэхдээ дээрхи журмын 3.3.3 болон 3.3.4 т заасан материалууд болон газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар бичсэн 1500-2000 үгтэй англи хэл дээр бичсэн эссэ, нэг хувь цээж зураг авч ирнэ.

Харилцах утас: 70181213

УУЛ УУРХАЙН ЯАМ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.