Оюутнуудад ээлтэй 10 хот

“QS World University Ranking” энэ жилийн хамгийн шилдэг сургуулиудыг тодруулахын хажуугаар оюутнуудад хамгийн ээлтэй 10 хотыг нэрлэжээ.

1. 10. Солонгос – Сөүл
Шилдэгт багтсан сургуулиудын тоо, чансаа болон ажил олдох боломжоороо Сөүл хот 10-р байранд оржээ. Азийн хамгийн шилдэг сургуулийн жагсаалтанд Өмнөд Солонгос улсын 3 их сургууль багтаж байгаа юм.

2. 9. Канад – Торонто
Шилдэгийн тоонд 4 байраар урагшилж орж ирсэн Toronto University болон жагсаалтанд үргэлжид багтдаг York University, Ryerson University сургуулиуд энэ хотод байрладаг. Мөн Торонто нь олон улсын оюутнууд ихтэй гэдгээрээ алдартай.

3. 8. Канад – Монтреал
Өнгөрсөн жилийн оюутнуудад ээлтэй хотуудын жагсаалтаас нэг байраар дэвшсэн энэ хот нь сонирхолтой барилга, архитектур, үзвэр үйлчилгээний газрууд, гоё дэлгүүрүүд ихтэйгээрээ алдартай учраас чөлөөт цагаараа юм үзэж, аялах дуртай оюутнуудад зохимжтой.

4. 7. Япон – Токио
Дэлхийн хамгийн алдартай бүс нутгуудын нэг болох Токио нь 13 сая оршин суугчтай. Ихэнх улсуудыг бодоход өртөг харьцангуй боломжийн бөгөөд чөлөөт цагаараа ажиллах боломж сайтай. Өнгөрсөн жил 17-р байранд байсан Токио хот энэ жил 7-р байр хүртэл өгсчээ.

5. 6. АНУ – Бостон
“Би дөнгөж сая сургуулиа төгсөөд Бостонгоос ирлээ. Тэнд чиний хийж чадах хамгийн сайхан зүйл бол мөрөөдлөө болон өөрийгөө олох юм.” гэсэн үг оюутнуудын ишлэл дунд байдаг. Оюутнуудын сурч боловсрох хэрэгцээг бүрэн хангаж чаддаг энэ хотод Harvard болон Massachusetts Institute of Technology байгаа нь 6-р байранд ороход нөлөөлсөн байх.

6. 5. Хонгконг
Өндөр өндөр барилгууд, 24 цагийн парк, Диснейлэнд хүртэл энд бий. Мөн Азийн хамгийн шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний аравт орсон гурван ч сургууль энэ хотод байгаа учраас оюутнууд ихтэй. Оюутнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж ихтэй тул 5-р байранд орсон байна.

7. 4. Австрали – Сидней
Парис хайр дурлалын хот бол Сидней нь салют буюу галт наадмын хот юм. Хэрвээ хайртай хүнтэйгээ хамтдаа суралцдаг бол та хоёрт үзэх зүйл мундахгүй. Тэгээд ч Сиднейн дуурийн теарт орж үзэхийг хүсдэггүй хэн байх билээ. Мөн дэлхийн топ 50 сургуулийн 37-д жагсдаг Сиднейн их сургуульд сурах бүрэн боломж бий.

8. 3. Англи – Лондон
“Англиас залхсан хүн амьдралаас залхсанаас өөрцгүй” гэдэг нэгэн алдартай үг бий. Өндөр чансаатай сургууль, үзэх харах эртний соёл, мэдлэгээ дээшлүүлж болох олон боломж энд бий ч өнгөрсөн жилийн байрнаасаа ухрах болсон шалтгаан нь амьдрах өртөг өндөртэйгөөс болжээ.

9. 2. Австрали – Мелбурн
Бусад хотуудаас илүү тооны олон улсын оюутан, дэлхийн топ 50 сургуулийн 33-д жагсдаг их сургууль, хамгийн анхны ижил хүйстнүүдэд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн сувгийг үүсгэн байгуулагч, амьдралын өртөг зэрэг үзүүлэлтээрээ Мелбурн хот 2-р байранд оржээ.

10. 1.Франц – Парис
Урлагийн чиглэлээр суралцагчдын утга аялгууг хөглөгч Парис хот энэ удаагийн жагсаалтыг тэргүүлжээ. Өдөр бүр Эйфэлийн цамхагийг харах боломжтой хотод суралцах тухай төсөөлөхөд л сэтгэл догдлом байна шүү.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …