“Хурд”-ын арыг дааж буй улстөрчдийн нэр эхнээсээ тодорлоо

ugluunuu_sonin_logo “Хурд” компанийн арыг дааж буй улстөрчид хуулийг гууль болгосоор байгаа нь тэдний дэндүү их эрх мэдэлтэйг харуулж байна. Үүнийг нь зогсоох албан тушаалтан энэ төрд байхгүй нь даанч харамсмаар.

Бид өмнөх дугаарууддаа Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт орших “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын урд талбайг хууль бусаар авч барилгын ажлаа эхлүүлээд байгаа талаар дурдаж байсан. Асуудал үүсгээд буй уг газрын талаар оршин суугчид хангалттай тэмцсэн ч “Хурд” компанийн өмнө хүчин мөхөстөөд байна. Товчхондоо эл компанийн арыг нэлээд эрх мэдэл бүхий мөнгөтэй улстөрчид хам­гаалан зогсож буй учраас тэдний өөдөөс үг хэлэх зориг зүрхтэй хүн үгүй болчихоод байна.

Hurd Анх хотын захирагч Э.Бат-Үүл “Хууль бус газрын эрхийг эхнээс нь цуцлах болно. Тэр тусмаа Богд уулын ойр орчим байгаа замбараагүй барилгыг нурааж газар олгосон эрх мэдэлтнүүдийг шийтгэх бол­но” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл Үүл баатарын энэ үг одоо бараг түүх болон үлдлээ хэмээн иргэд харамсангуй ярьж байсан юм. “Хурд” компанийн барилга хууль бус гэдгийг холбогдох мэр­гэжилтэнүүд ч нотолсоор байгаа. Ил далдаар бол “Хурд” компанийн ард Ерөнхий сайд асан Сү.Батболд, болон нэр бүхий том том лидер улс­төрчид байдаг гэж байв. Асуудал үүсээд буй уг газар 2005 онд “Суруга Монгол” компанийн мэдэлд байсан.

Гэхдээ одоог хүртэл га­зар эзэмших эрх нь тус компанийн нэр дээр 100 хувь байдаг. Газар анх хэрхэн яаж олгогдсон тухай түүхийг сөхвөл 2004-2008 онд алба хашиж байсан Нийслэлийн удирдлагууд онгон дагшин, цэвэр усны нөөц ихтэй уг газрыг “Суруга Монгол” компанид их хэмжээний мөнгөөр өгчээ.

Үүний дараа Япон за­хирал Монголд байхгүй хо­рооллыг бий болгоно гэж “Дөрвөн уулын цэцэрлэг” гэх гоёмсог хорооллыг барьж ашиглалтад оруулсан аж. Монголдоо л байхгүй тансаг хороолол бий боллоо гэж нэг хэсэгтээ шуугиж байсныг хүн болгон мэдэж байгаа байх. Энэ цаг үеэс л эхэлж газрыг нь авахын тулд Япон захирлыг янз бүрээр дарамталж шоронд хүртэл суулгаж байсан гашуун үнэн байдаг юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх нө­лөө бүхий эрхмүүд Япон захирлыг хар тамхины хэрэгт гүтгэж эцэст нь тохи­ролцоонд хүрсний үнд­сэн дээр суллаж байсан юм билээ. Харин үүний дараа тухайн үеийн барилга хот байгуулалтын сайд байсан нэгэн эрхэмд үүрэг даалгавар өгч тус компанийн барилга барих тусгай зөв­шөөрлийг нь хоёр жилийн хугацаатайгаар зогсоох арга хэмжээ авахуулж ажлыг нь зогсоосон гэдэг.

Ингээд улстөр болон нө­лөө бүхий бизнесийн бүлэг­лэлийн дарамт шахалтад орсон Япон захирал албан ёсны бичиг баримтаар газ­рыг бусдад шилжүүлээгүй ч аман тохироогоор уг газраа өгч хэл амнаас салаад нутаг буцсан байдаг. Үүнийг нь “Суруга Монгол” компанийн ажилчид ч тухайн үед нотолж байсан. Тухайлбал “Монголд бүтээн байгуулалт хийж буй гадаад иргэнийг манай нэр нөлөө бүхий эрхмүүд дарамталж нэр хүндийг нь унагаж сүүлдээ бүр зохиомол хэрэгт гүтгэж байгаад бид харамсч байна” гэж ярьж байсан юм. Ингэж л манай улстөрчид газрыг өөрсдийн гарт оруул­сан түүхтэй.

Гэхдээ хамгийн гол нь энэ бүх хууль бус үйлдлийг мэдэж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд амаа үдүүлсэн мэт дуугүй суусаар байна. Тухайн газарт ба­рилга барих захирамж зөв­шөөрөл нь байхгүй атал “Хурд” компани ингэж тү­рэмгий загнаж байгааг юу гэж ойлгох вэ гэсэн асуултыг давтан хэлж байсан юм.

Энэ бүхнийг Ерөнхий сайд асан Сү.Батболд эхлүүлж байсан гэдгийг олон хүн гэрчилдэг юм билээ. Учир нь тухайн газрыг өөрийн хүргэн дүүдээ өгч цааш нь өндөр үнээр бор­луулж өдгөө “Хурд”-ын босс УИХ-ын гишүүн Б.Чойжил­сүрэнд өгсөн гэдэг.

Тэгэхээр энэ бүхний ард дээр дурдсан нэр бүхий хү­мүүстэй Б.Чойжилсүрэн хүч хавсарч байхад ямар ч эрх дархтай хүмүүс үг хэлж ча­дахгүй нь ойлгомжтой гэд­гийг холбогдох албаны­хан хүртэл битүүхэндээ хэ­лээд байгаа юм. Арай гэж бор зүрхээрээ ажилдаа үлдэж чад­сан хэ­сэгхэн төрийн алба хаагчид юу гэж энэ том “Тул”-уудын өөдөөс “Та нар “Хурд”-ын ар талыг дааж буй эрхмүүд шүү дээ” гэж хэлэх вэ дээ. Тэгж хэлбэл эдгээр хүмүүс бүгд хоолноосоо салах нь ойлгомжтой.

Ямартай ч Монголд байх­гүй орчин сайтай байсан ганц гоёмсог хорооллыг нөлөө бүхий улстөрчид эрх мэдэл мөнгөөрөө далайлган авч байгаа нь үнэн боллоо.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …