Сүй тавих ёс

гэрлэх(1)Сүй тавих буюу охины инж тавих ёс

Дорно дахины бэрийн зурхайд сүй тавих ёс хэмээн зан үйл бий.энэ зан үйл нь нутаг орны онцлог, ард түмний ау ахуйн нөхцөлөөс шалтгаалан өөр өөр байх боловч утга нь ижл зан үйл юм.Тэр тусмаа Монголчуудын  хувьд сүй тавих зан үйл нь хүүгийн талаас охин гуйж очиход охины талаас охины охины инж болох эд малыг гол төлөв бод малаар тавих бөгөөд сондгой тоогоор /5,7,9 гэх мэт/ хэмжээг тогтоон охины тал шийдэн хэлдэг ёс юм.Охины талын саналыг хүүгийн тал хүлээн зөвшөөрвөл сүй тависаны бэлэг болох Ногтот морь, эвийг нийлүүлэгч хэмээн цавуу. Сэв дарагч хэмээн хуурай, гал бадраагч хэт зэргийг хадганы хамтаар охины эцэгт барьж хүүгийн тал нь бэр буулгах цаг өдрийг товлож тохирдог.
Мөн хүүгийн тал нь тахил шүтээнд тахил тахих ,идээ ,зам цайлах морь/Цэнхэр ба бор зүсмийн морь/ үнэр сайт хүж, гэрэл сайт зэргийг бурханд өргөх бүтэн хонины мах заавал өгдөг ёстой.

 Бэрд буян хишиг урих

Бэрийн зурхайд бэр болон очих гэж буй охины хойшдын  буян заяа  хишитг дэмбэрэл сайн сайхан байдлыг бэлэгдэн охины талаас өмсөх хувцас, унах унаа, хөтөч нарын зохицол шүтэлцээ , зүг чигйн гай тохиох барцад , хагацал, зовлон, өвчин эмгэг зэргийн зам мөрийг тэгшитгэх зан үйлийг хнийж гүйцэтгэдэг .Үүний нэг  үйл нь охины талаас охиндоо зам мөр үйлийг тэгшитгэж буян үйлдэж, хишиг урьж, ном хуруулах ёсюм.Ингэж ном буян үйлдэхдээ тухайн охины төрсөн_ жилийг харгалзан

1.    Хулгана жилтэй охинд Сундуй,лүмбэгарав,жүншдором, усан балин

2.    Үхэр жилтэй охинд Жадамба,далха,усан балин
3.    Бар жилтэй охинд сундуй, сэрод, сац, усан балин
4.    Туулай жилтэй охинд догсум бумчин , усан балин
5.    Луу жилтэй охинд сундуй,жанцан сэмбүү,жан ,усан балин
6.    Могой жилтэй охинд жадамба,сэрод,догсум сац
7.    Морь жилтэй охинд мандал ,сундуй, дугар сац
8.    Хонь жилтэй сундуй ,дугар сац, усан балин
9.    Бич жилтэй охинд лүмбэгарав ,догсум ,далха сац
10.    Тахиа жилтэй охинд сундуй, лүмбэгарав,жадамба,усан балин
11.    Нохой жилтэй охинд далха,сэрод,чү дорм
12.    Гахай жилтэй охинд догсом, сундуй, лүмбэгарав тус тус уншуулж
ажил үйлс нь бүтэмжтэй байг хэмээн ногоон дарь эх, хэл ам, жатга, хар цагаан хэл амгүй байг гэж Цагааншүхэрт,  Зүгдэргарнаг, гай  зовлон, салж саринах гайг хаан Дашдондог, Дожнамжим, Сэрод идээ эдэлбэр элбэг дэлбэг байг гэж зохиох даллагыг  тухайн охины тухай жилд суусан суудлын буян хишигийн зүгт орших сүм дуганад хуруулдаг ба цэгээний найр хийдэг ёстой.

Цэгээний найр

Энэ ардын ёс нь заншил нь уйлж мордсон бэр жаргадаг ,инээж очсон бэр зовдог  хэмээх ардын  зөн совинт үйлээс үүдэлтэй.Цэгээний найр нь бэр болохоор мордож буй охин. Найз охидын хамтаар цэгээ ууж дуулж хуурдаж , уйлж найрлах ба эр хүн оролцдоггүй зөвхөн охид оролцдог ба сүй тависаны дараа хийнэ.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …