Brad Pitt y Angelina Jolie llegan a la alfombra roja de los Premios de la Academia 84 ª en el centro de Hollywood y las montañas en la sección Hollywood de Los Angeles en febrero 26, 2012. UPI / Kevin Dietsch

Холливуудын хамгийн сайхан хос ингэж зөвлөж байна

Brad Pitt y Angelina Jolie llegan a la alfombra roja de los Premios de la Academia 84 ª en el centro de Hollywood y las montañas en la sección Hollywood de Los Angeles en febrero 26, 2012. UPI / Kevin Dietsch
Brad Pitt y Angelina Jolie llegan a la alfombra roja de los Premios de la Academia 84 ª en el centro de Hollywood y las montañas en la sección Hollywood de Los Angeles en febrero 26, 2012. UPI / Kevin Dietsch

Сайн эцэг эх байна гэдэг тийм ч амар ажил биш. Дэлхийн хэмжээний супер од бас зургаан хүүхэдтэй хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питт нар хүүхдүүдийн тал дээрх ямар ч үүрэг даалгаврыг сайн ёсчлон биелүүлж, хариуцлагаа ухамсарлаж чаддаг гэжээ. Ингээд Холливудын хамгийн дур булаам, олон хүүхэдтэй хосын зөвлөж буй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх тухай 10 зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

1. Багш нарт цалинг нь хангалттай өгөх ёстой

Анжелина хэлэхдээ “Брэд бид хоёр багш, сурган хүмүүжүүлэгч нартай наамаалцдаггүй. Яагаад гэвэл тэдний ажлыг үнэлэхгүй байна гэдэг ирээдүйгээ үнэгүйдүүлж байгаа хэрэг” гэжээ.
2. Хүүхдүүд минь байгаа газар гэр минь болдог

“Би нүүж, энд тэнд шилжиж амьдрахаас айдаггүй. Америкчуудын хувьд энэ бол туйлын хялбар хэрэг. Учир нь бидний өвөг дээдэс дэлхийн өнцөг булан бүрээс ирж энд суурьшсан шүү дээ. Миний аавын судсаар голланд, герман, чех цус урсч байгаа. Харин ээж минь индианчуудын ирокез омгоос гаралтай” хэмээн Анжелина хэлжээ.
3. Хүүхдүүд бол эцэг эхээ уучлах шалтгаан

“Магадгүй энд ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байгаа байх л даа. Гэхдээ төгс төгөлдөр гэгч зүйлээс хол миний аав намайг өсгөсөн. Энэ нь одоо миний хүүхдүүдтэйгээ харьцах харьцаанд нөлөөлдөг. Өөрөө хүүхэд төрүүлсний дараа  эцэг эхтэйгээ хэл амаа ололцох, ойлголцох боломж илүү олддог юм байна лээ. Миний аавын гаргасан санамсаргүй, тэнэг алдаа намайг сайн эх болоход тусалсан”
4. Төгс эцэг байх

“Төгс аав гэдэг бол хүнд хэцүү нөхцөл байдалд ямар шийдвэр, арга хэмжээ авахаа мэддэг, өөрийгөө хянаж чаддаг хүнийг хэлнэ”
5. Бид хүүхдүүдийнхээ дэргэд хэрэлддэггүй

“Брэд их тайван, ухаалаг, аливааг логик талаас нь бодож чаддаг. Харин би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бууж өгөх дургүй. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийн тухайд Брэд бид хоёр нэг бодолтой. Тэр хэзээ ч миний шийдвэрийг эсэргүүцэж, зөрдөггүй. Би ч түүнийхийг бас хүлээн зөвшөөрдөг. Бие биенийхээ зөв гэдэгт эргэлздэг эцэг эхчүүдээс муу зүйл гэж үгүй. Хэрэв санал зөрөлдөөн гарах юм бол хүүхдүүддээ сонсгохгүй байхыг хичээдэг”
6. Хүүхдүүд ирээдүйгээ өөрсдөө шийдэх эрхтэй

“Бид хүүхдүүддээ ирээдүйгээ өөрсдөө сонгох эрхийг өгдөг. Би бага байхдаа Жон Траволтагийн шүтэн бишрэгч байлаа. Харин өсвөр насандаа сурвалжлагч болохыг хүсдэг байв. Дараа нь дисконд дуртай болсон. Яг л Жон Траволтагийн Бямба гарагийн үдшийн халуурал кинонд бүжиглэдэг шиг байхыг хүсч байлаа. Надад түүний хослол маш их таалагддаг байв. Дараа нь би гэрэл зураг сонирхож эхэлсэн. Камертаа өртсөн бүхий л зүйлийн зургийг авч байв. Хожим уран барилгад дурлаж үзэв. Тиймээс би хүүхдүүддээ ирээдүйдээ тийм хүн болох ёстой гэж хэлж чадна гэж үү?”
7. Бид хүүхдүүддээ шашин шүтэхийг тулгадаггүй

“Анжи бид хоёр өөр өөр үндэс угсаатай, өөр өөр шашин шүтлэгтэй, тиймээс хүүхдүүдээ ийм тийм шашин шүтэх ёстой гэж тулгадаггүй. Жишээ нь би баптист шашинт гэр бүлд өсч төрсөн. Гэхдээ би хэзээ ч шашиндаа үнэнч эцэг эх шигээ тэгж улайран мөргөж залбирч байгаагүй”
“Миний өссөн Спрингфилд хотод хүмүүсийн сүсэг бишрэлийг хүндэтгэж байхыг сургадаг байсан тул сүмд явдаг байлаа. Үнэнийг хэлэхэд би сүмд мөргөх гэж биш аятайхан охидыг харах гэж очдог байсан. Энэ миний маш том алдаа байсан. Учир нь пастор миний сонирхож яваа зүйлийг анзаарч, “сургах” үүднээс цугларсан олны өмнө чангаар залбирал уншуулж дөнгөсөн юм. Тэгэхэд аймаар байсан шүү. Үүнээс хойш би их даруухан болж билээ.”
8. Манай гэр бүлд бие тоосон зан байх ёсгүй

“Би энэ бяцхануудын эцэг болохоосоо өмнө од болсон байсан. Нүдний дор хар хүрээ татсан байгааг харж байна уу? Хэрэв шүтэн бишрэгч бүсгүйчүүд маань намайг өглөөгүүр ямаршуухан царайтай байдгийг харсан бол урам нь хугарах байсан биз ээ”
“Эцэг байх нь намайг зөөлрүүлж, би хийсвэр төсөөлөлдөө баяртай гэж хэлдэг болсон. Өмнө нь би гэрээсээ гарахдаа Өнөөдөр ямар төлөвлөгөөтэй билээ? гэж боддог байсан бол одоо хэдэн цагт ажил тарах билээ? гэж боддог болсон. Ялгаа харагдаж байгаа биз дээ?”
9. Бидний хувьд тэд бүгд адилхан

“Тэдний маань зарим нь өргөмөл, зарим нь төрсөн хүүхдүүд. Гэхдээ миний хүүхдүүдийн хооронд ямар ч ялгаа байх ёсгүй. Өнчин өрөөсөн хүүхэд өргөж аваад, итгэл найдвар өгөх нь бидний ариун үүрэг”
10. Эцэг эхчүүд амбицтай байх хэрэгтэй

“Хүүхэд маш олон зүйлийг өгдөг. Амар амгалан, амьдралын баяр баясгалан, хувь хүнийх нь хувьд хөгжүүлэх хүсэл тэмүүлэл гэх мэт. Би гэр бүлтэйгээ агаарт гарах, хүүхдүүдээ шинэ тоглоом авч өгөх дуртай. Бусад бүх эцэг эхчүүдийн нэгэн адил надад ч тэдэндээ зориулсан төлөвлөгөө бий. Тэд амьдралд хөлөө олоосой, миний нэр хүнд тэдний амьдралд саад бүү болоосой гэж найдаж байна. Би маш их хөрөнгө өвлөж авсан хүмүүсийн амьдрал гунигтайгаар төгссөн олон түүх мэднэ. Тиймдээ ч эрсдлээс айж байна”
“Миний хүүхдүүд энэ хорвоогийн хамгийн шилдэг гэсэн бүхнийг хүртэх эрхтэй. Бусадтай харьцуулахад тэдэнд асар их өмч хөрөнгө бий. Тэд үүнийг ойлгож ухаарч байгаа гэдэгт итгэж байна. Би багадаа 25 хос пүүзтэй байгаагүй, эцэг эх маань хуучныг минь элэгдтэл шинийг авч өгдөггүй байлаа. Би хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэгч, багш нараа хүндэтгэж, ангийнхан дундаа нэр хүндтэй байж, ахмад настныг дээдэлж, сурлагадаа амжилт гаргаасай гэж хүсч байна. Өөр нэмэх юм чинь юу байдаг билээ? Тэд миний амьдралын салшгүй нэг хэсэг”

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …