Дарханы замд тэмдэг, тэмдэглэгээ байршуулах шаардлагатай

b6eb215adb63ec3e73ab7428cfc2faf3Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн өгсөн үүргийн дагуу дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг 2015.06.26-ны өдөр УБ-Дархан чиглэлийн зам засварын ажлыг шалгаж дүгнэлтээ гаргалаа. Энэ оны гуравдугаар сард хийсэн шалгалтын хүрээнд улсын байцаагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу хийж байгаа засварын явц 96 хувьтай байна. Гэхдээ зарим үүрэг биелэгдээгүй байгааг ойрын хугацаанд биелүүлж замыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх шаардлагатай гэж үзлээ.

Замын шинэчлэлт хийгдээгүй үлдсэн хэсэгт нөхөөс хийж байгаа ч замын одоогийн ашиглалтыг бүрэн сайжруулж чадахгүй, аргацаасан байдалтай байгаа нь тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж чадахгүй гэсэн үг юм.

“Баянчандмань АЗЗА” компани өнгөрсөн оны наймдугаар сард хоёр хоног судалгаа хийхэд Дархан чиглэлийн замаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчсон байна. Хөдөлгөөний урсгал ихсэхийн хэрээр замын эвдрэл, хагарал нэмэгдэх хандлагатай тул замын насжилт, эвдрэлийн байдлыг нь харгалзан их засвар, шинэчлэл хийх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай гэж дүгнэлтэд дурджээ.

Мөн замын тэмдэг, хэвтээ тэмдэглэл нь стандартад нийцэж байгаа эсэхэд Замын цагдаагийн газартай хамтран судалгаа хийж, стандартын дагуу тэмдэг, тэмдэглэл хийх, байршуулах хөрөнгийг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

dd52a094eaf76b250cbb3600d9600f31

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өмнө нь судалгаа хийн Дархан чиглэлийн замд хамгийн их осол гарч иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог 9 цэгийг тогтоосон. Энэ судалгааны дүн, ослын шалтгаанд дүн шинжилгээ хийх, ослыг бууруулах чиглэлээр ямар ажил хийх, үүнд хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах зэргийг тодорхойлох Ажлын хэсэг байгуулж Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах шаардлагатайг улсын байцаагч дүгнэлтдээ тусгажээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …