Олон жил тасарсан тээвэрчдийн ур чадварын тэмцээнийг “Монгол тээвэр нэгдэл” сэргээлээ

73976_143190Монгол Улсад  авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярын хүрээнд “Монгол тээвэр нэгдэл” ХХК санаачлан салбарын компаниудын жолооч нарын дунд ур чадвар болон спорт, урлагийн  тэмцээн наадмыг зохион байгууллаа.

Ур чадварын тэмцээнд жолооч нар хүнд даацын, том оврын автомашиныг  45 болон, 90 градуст байршуулах, автомашинаасаа дугуйг нь салбан, дотор резиныг нь задлан гаргаж, буцааж угсран хийлээд машиндаа суурилуулах зэргээр ур чадвараар өрсөлдсөн бөгөөд энэ тэмцээнд “Пик-Урал” ХХК-ийн жолооч Б.Сугар-Эрдэнэ түрүүлж  удаах байруудад “БИ ЭС КЭЙ” ХХК-ийн жолооч С. Мөнх-Эрдэнэ, “МНТК” ХХК- ийн жолооч Н.Баттулга  нар шалгарчээ.

Хоёр өдөр үргэлжилсэн уралдааны дараагийн арга хэмжээ нь гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байсан бөгөөд  6 компанийн баг өрсөлдсөнөөс  “Өмнөговь тээвэр нэгдэ”-ийн алтан медаль  хүртсэн байна. Мөнгө, хүрэл медалийг “МНТК” ХХК, “БИ ЭС КЭЙ” ХХК компаний багууд хүртэв.

Харин багийн нийт дүнгээр “БИ ЭС КЭЙ” ХХК компаний хамт олон тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон юм.

Жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх, бусдаасаа суралцах, тэднийг идэвхижүүлэх ийм төрлийн тэмцээн 1980-аад онд зохиогддог байсан ч сүүлийн жилүүдэд тасраад байсныг зохион байгуулагчид сэргээж байгаа нь жолооч, тээвэрчдийн талархалыг хүртээд байна.

Монголын авто тээврийн салбарын манлайлагч болох хүнд бүхий тээврийн компаниуд нэгдэж “Монгол тээвэр нэгдэл” компанийг 2010 онд байгуулж  байсан бол өдгөө 20 гаруй компанийг гишүүнчлэлдээ багтаасан үндэсний томоохон компани болжээ.  “Монгол Тээвэр Нэгдэл” компани нь Монгол улсад хэрэгжиж байгаа уул уурхай томоохон төсөл, бүтээн байгуулалтуудын тээвэрлэлтийг орон нутагт болон улс хооронд хийж гүйцэтгэх, тээвэр логистикийн үндэсний өргөн сүлжээг бий болгон ажиллаж байна.

эх сурвалж: inet.mn

Санал болгох мэдээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна

Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул …