“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” Улаанбаатарт болно

ead61f3f72d6f1b5bigӨмнө нь Засгийн газрын тогтоолд тусгагдсан Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг Монголын Шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцсөнөөр “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” болгон зохион байгуулахаар боллоо.

Тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн ханган зохион байгуулж, дүнг энэ онд багтаан танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад даалгалаа.

Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд одоогоор 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгчээ.

Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт, манай тамирчдын ур чадвар сайжирсаар байгаа нь энэхүү олимпиадыг зохион байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлжээ. Зөвхөн сүүлийн 2 жилд дээрх тэмцээнүүдээс 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медалийг манай өсвөрийн тамирчид авчээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …