2014 оны шилдэг үйлдвэрлэгчдээ урамшууллаа

IMG_3701Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2014 онд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон үйлдвэрлэгчдээ урамшууллаа. Манай төв нь 2014 онд дотоод үзэсгэлэн худалдааг 5 удаа зохион байгуулж, 2 удаагийн гадаад үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчдээ зуучлан оролцуулсан байна. Мөн  эдгээр иргэдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталилан танилцуулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянголд үйлдвэрлэв” телевизийн нэвтрүүлэгт оролцуулах, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний танилцуулга бүхий каталогит бараа бүтээгдэхүүнийг гаргах гэх мэт олон талт бодлого баримтлан дэмжиж ажилласан билээ. Энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хамтарч ажилласан солонгос материалаар хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг 3-р хорооны иргэн Д.Мөнхбат, Зэс эдлэл урладаг 6-р хорооны иргэн Н.Цолмон, Уран зураач 19-р хорооны иргэн Т.Адъяадорж нарын шилдэг үйлдвэрлэгчдээ ийнхүү урамшуулсан юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …