Улаанбаатар Их сургууль уу, “Улаан” Христчид үү

IMG278Түм  түжигнэж, бум бужигнасан  улсын нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж,  өндөр байшин  барилга сүндэрлүүлэн барьсаар. Их хотод  байшин барих газар их өртөгтэй байдаг гэдэг. Орон сууц барьж байгаа хувийн хэвшлийнхэн нэг метр квадрат  талбайн үнэ өндөр байгаагаа газартай холбож тайлбарладаг нь ч үүнтэй холбоотой байдаг биз. Иргэд олон нийтийн дунд хотын төвийн газруудыг эрх мэдэлтнүүд өндөр үнээр өвөр зуураа наймаалцдаг  гэсэн яриа ч  дуулддаг.

Гэтэл хотын төвд, тодруулбал 13-р хороололд,  Нарантуул зах руу явах  замд  ийм нэгэн байшин, сургууль баригдаад дуусаж байгааг хараад гайхах, эргэлзэх зэрэгцлээ. Юунд гайхсан вэ? гэвэл хотын төвийн А зэрэглэлийн бүсд, худалдааны гудамж  гэмээр газарт яаж ийм том талбайд 5 давхар дээд сургуулийн барилга барих зөвшөөрөл олгогдов уу, хэн энэ зөвшөөрлийг өгөв,  хэдэн саяар  наймаалцав гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Манайхан л болсон хойно гадныханд ихээхэн “саймширдаг”. Гэлээ гэхдээ  хотын төвийн А зэрэглэлийн газарт дээд сургууль барих зөвшөөрлийг  Солонгосын Христийнхэнд олготлоо “сүжирнэ” гэж байх уу.  Ингэж хэлэхийн учир юу гэвэл  угаас 13-р хороололд Улаанбаатар дээд сургууль нэртэй байсан Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай,  оюутнууддаа  шашны хичээл заадаг гэж хэл ам татладаг  Улаанбаатар дээд сургууль, “чоно борооноор” гэгчээр одоо Монгол улсын нийслэлийн нэрээр  нэрлэгдсэн Их сургууль болж байгаа гэнэ. Уул нь Баянзүрх  дүүргийн Монгол Кино үйлдвэрийн хойно байрлах Улаанбаатарын Их сургууль гэж байсан. Төрийн бодлогоор,  уржнан  жил эл сургуулийг МУИС-ийн  салбар сургууль болгож өөрчилсөн. Энэ нь харин Солонгосчуудад том “олз” болсон бололтой.  Дээд сургуулиа Их сургуулийн статустай болгоод зогсохгүй Улсын маань нийслэлийн нэрээр Солонгосчууд сургуулиа нэрлэчихэж байгаа юм байна.

Эргэлзэхийн учир юу байв гэвэл  аливаа улс орны нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн их сургууль улсдаа хамгийн их нэр хүндтэй, тухайн улс орны  мэргэжил боловсролын  цөм  нь  байдаг. Тухайлбал, Москвагийн Их сургууль, Токиогийн Их сургууль, Сөүлийн Их сургууль гээд  олныг дурьдаж болно. Харин манайд бол Улаанбаатар Их сургууль нь Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос захиралтай, Солонгос хэл дээр хичээл нь заагддаг, Солонгосчууд багшилдаг сургууль байх юм даг уу даа.  Энэ сургууль  “Итгэл-Найдвар-Хайр” /Faith-Hope-Love/  урианаасаа эхлээд шууд л Христын шашны чиглэлтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгогдоно. Оюутны тэтгэлэг, солилцоо, магистрын докторын сургалт, хөнгөлөлт гээд Солонгос улсад сургах, улмаар шашны зүтгэлтэн болгох ажлыг Монголд гардан хэрэгжүүлдэг сургууль гээд хэлчихэд хилсдэхгүй л болов уу.

Ерөнхий шалгалт болж өнгөрч, сурагчид мэргэжил эзэмшихээр  их дээд сургуульд элсэх  хариуцлагатай мөч тулгарлаа.  Үүнтэй холбогдуулан сургууль олон сайхан зүйл ярьж эцэг эхчүүд, хүүхдүүдийг өөртөө татна. Гэвч үнэн хэрэгтээ манай төрийн томчуудын толгойг хүртэл эргүүлж чадсан хөрөнгө чинээтэй Солонгосчууд л энэ сургуулийг авч явж байна. Угаас  тэд улс орны засаг төрийнхнийг бага багаар урхиндаа оруулж улмаар “барьцаа” чангалан өөрийн бодлого хэрэгжүүлдэг гэдэг. Тэд бодлогоо нэгэнт хэрэгжүүлдэгээ хэрэгжүүлээд, авдаг газараа аваад, барьдаг сургуулиа бариад, Монголчуудыг итгүүлэх ятгах ажлаа амжилттай явуулж байгаа юм байна.  / www.ulaanbaatar.edu.mn/

Сургуулийнхаа сайт дээр захирал нь  гэх   продестант шашинт хөгшин солонгос эр  “Оюутан залуусаа  бүргэд мэт дүүлэн нисэцгээе” гэжээ, Бүргэд байдаггүй Солонгосчууд хэдийгээс Бүргэдийн тухай бидэнд, тэр тусмаа манай залууст заадаг болоо вэ, Бүргэд бол Христын шашны нэгэн томоохон бэлгэ тэмдэг гэдгийг энэ дашрамд хэлчихье. Түүний энэ уриа нь Монгол залуусын шашин соёлдоо итгүүлэх үйлсийг уриалсан уу гэлтэй.Ингэж байхаар энэ Солонгосчууд  хайр, итгэл, найдварын Их сургууль гээд сургуулиа  нэрлэчихмээр юм. 

Монгол төрд “хар хайрцаг”-ны бодлого гэж байна уу, Улаанбаатар хотынхоо нэрээр гадны хөрөнгө оруулалттай сургуулийг нэрлэх болтлоо  төрийн бодлого, боловсролын бодлого мухарджээ Л.Гантөмөр сайдаа.

Ц.Мөнх

ugluu-logo10

Холбоотой мэдээлэл
11 Comments
  1. БУРЖАК says

    ЛАЛЫН БОЛОН ХРИСТЫН ШАШНУУД МАШ ИХ ДАЙН САМУУНЫГ ҮҮСГЭЖ БАЙДАГ. ЭДГЭЭР ШАШНУУД ХҮНИЙГ ХҮНДЛЭХ ГЭЖ БАЙХГҮЙ.ДЭЛХИЙД ШИНЖЛЭХ УХААНЫ НОМЛОЛТОЙ ГАНЦХАН ШАШИН БАЙДАГ НЬ БУДДЫН ШАШИН БАЙДАГ. ХРИСТ ГУАЙ БУДДАД ШАВЬ ОРЖ АНХ ХРИСТЫН ЭНЭ ШАШНЫГ БИЙ БОЛГОСОН БАЙДАГ. ЛАЛЫН ШАШИН БОЛ БҮР АВАХ ЮМ БАЙХГҮЙ. ЛАЛЫН ШАШИНТАЙ ГАЗАР ЭМЭГТЭЙ БОЛЖ ТӨРСНӨӨС МОНГОЛД БУХ БОЛЖ ТӨРСӨН НЬ ДЭЭР ГЭЖ ЯРЬДАГ

    1. burjakad says

      hey yu yarij bgaagaa sain medej bodoj yarimaar yumaa . haha ineedtei yumaa

    2. гаххххх says

      хахаха буддагаас христ шавь орсон гэнэ үү аххаахах үнэн юм яриарай буддаг хэдэн онд үүсэнийг мэдэхүү христ хэзээнээс эхэлж танигдсаныг мэдэх үү

  2. uugana says

    bar hotel ntr barigdaagu bol boloo bishuu

  3. uugii says

    yu yariad bgan? surguuliin uria loozon yamar baih ni yamar hamaatai iin? shashin shuteh shutku chini huwi hunii erhiin asuudal. tgd ch manai surguulid sumd yawdagch oyutan biii yawdguu ni ch bii. odoonii ene setguulchid neeree hiih ajlaa olj yadsan erguu yumnuud baih yumaa. sumd yawaad bga humuus ni ooriinhoo erhiig edelj shuteh shashinaa songool yawj bgaaz surguuliin zugees yamar ch daramt shahalt yamar negen sumtei esus hristtei holbootoi uil ajillagaa oyutnuudad yawuuldaggvi. bi uuniig battai helne. bi sumd yawdaggvi gsn ch bi ene surguuliig tugssun hun. bichih yumaa olj bicheerei setguulchdeee hmmm

    1. үнэн says

      баар сав барьж хүмүүсийг архинд оруулаагүй л бол сургуулийн урий лоозон тэр сургуульд хамаатай

  4. zochin says

    zuw sedew hunduj

  5. гаххххх says

    еээээ сэтгүүлчид гэж ****** юм даа би энэ сургуульд сурч төгсөөгүй л дээ гэхдээ улсын сургуулиас илүү нийгмийн ажил нтр бол хүрээ Эм Ай юү Улаанбаатар сургуулийд гайгүйдээ явж үзээгүй та нар юу мэдэх вэ дээ. Хэлээрээ ч гэсэн сайн Эм Ай Юу-г төгссөн ихэнх нь англи хэлтэй болооод төгсдөг харин монгол сургууль худлаа заасан болоод л хаядаг. Хөнгөлөлт нь Сайн сурвал сургалтын төлбөрөөс мөн энэ тэнд шагнал авдаг хүмүүс төлбөрөөс нь 10% 20% чөлөөлж өгдөг би лав манай сургууль хөнгөлөлт өгдөг гэж мэдэхгүй л юм байна байдаг л байх надаа л лав харагдаж мэдэгдэж тэр тэдэн хувь сургалтын төлбөрөөс чөлөөлөгдлөө гэж бичиж харуулсан юм байхдаггүй л байсан гаах боль боль балай ажил олдохгүй сэтгүүлч нар

  6. Бүргэд үүү хаха says

    би цуглаанд явпаг бүргэдийг билэг тэмдэг гэж мэдэхгүй л юм байна бүргэд гэж библи дээр гардагч бүргэдийг билэг тэмдэг байхгүй хахах нээрээ алнаа сэтгүүлчидээ эхлээд судлаад мэдчихээд хийх юмгүй юм шиг ажлаа хийж юмаа бичээч

  7. амныхаа зоргоор авжийнаа says

    сайхан ш а а ж байна аа энэ сэтгүүлчүүд. та нарт гэж хэлий чи битгий хуцаа

Comments are closed.