Сайхан мэдээ: Сагсчид ах дүүсийн эмчилгээний зардалд 1,160,000 төгрөг хандивлалаа

11058133_864409933637279_2849606123990813599_o

БНСУ-ын Гванжоу хотноо болох Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцох Залуучуудын шигшээ баг болон Азийн наадмын шилдэг 8-н багийн нэг Үндэсний шигшээ багийн залуус бэлтгэлийн халз тоглолтыг өчигдөр буюу Пүрэв гарагт Спортын тоглолтыг зохион байгуулсан билээ.

МҮСБХ-ноос санаачлан зохион байгуулсан тус тоглолтоос олсон орлогыг гэнэтийн осолд өртөн БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон ах дүүс А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлалаа.

Дүүгээ галын аюулаас аварч чадсан ч өөрийн биеийн 80% түлэгдсэн А.Цэрэнтогтохын биеийн байдал хүнд байгаа эмчилгээний зардалд 350 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм.

Дүү А.Амарболдын биеийн байдал харьцангуй сайн байгаа аж.

Тоглолтоос нийт 1,160,000₮ цугларсан ба өнөөдөр МҮСБХ-ны төлөөлөл, Дэлхийн наадмыг зорих Залуучуудын шигшээ багийн төлөөлөл ах дүүсийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээр очин ээжид нь гардуулан өглөө.

Хэдий олон улсын тэмцээнд уралдаанд оролцох зэрэгт санхүүүгийн бэрхшээлтэй байдаг ч Сайн үйлсийн аянд нэгдэн өөрсдийн шилдэг тоглолтоор үзэгчдээ баясгасан Үндэсний шигшээ багийн тамирчид, Залуучуудын шигшээ багийн тамирчид, Дасгалжуулагч О.Баярцогт, С.Тулга, А.Алтан-Очир, Ж.Отгондарь,Ч.Ижилболд, шүүгч Д.Энхсайхан, Д.Отгонбаатар, А.Даваадорж, Ц.Баттөгс, Б.Нямхорол, MNBA SPORTS суваг болон Спортын төв ордныг зорин ирж сагсан бөмбөгийг дэмжсэн үнэнч хөгжөөн дэмжигчдээ талархал илэрхийлье.

Ах дүүст олон мянган сагсан бөмбөгчид дэмжигчдийнхээ өмнөөс хурдан эдгэхийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …