Авлигач генералын хууль бус хөрөнгө Засгийн газрын мэдэлд ирэв

Makati-by-NightФилиппиний Засгийн газар 1.3 сая ам.долларын чек хүлээн авлаа. Энэхүү чек нь хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүйн улмаас 2005 онд шүүхээр орж ял шийтгүүлсэн Филиппиний Зэвсэгт хүчний хянан шалгагч, хошууч генерал асан Карлос Гарсиягийн АНУ дахь хөрөнгийг Америкийн Засгийн газар хураан авч борлуулаад илгээсэн мөнгө юм.

Омбудсман Кончита Карпио-Моралес хэлсэн үгэндээ чек хүлээн авч байгаагаа онцлон тэмдэглээд энэ нь авлигын эсрэг тэмцэлд хийж буй бас нэг ялалт болж байна гэлээ. Филиппин Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Филип Голдберг 1.384.940.28 ам.долларын чекийг Моралест гардуулан өгсөн байна. Энэ мөнгө бол Гарсиагийн гэр бүлийн эзэмшилд байсан Нью-Йоркийн Манхаттан дахь орон сууцыг хураан авч худалдах болон Нью-Йорк дахь Ситибанкны 2 дансанд байсан мөнгийг хураан авах үйл ажиллагааны үр дүн юм. Эдгээр хөрөнгийг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны үйл ажиллагаагаар илрүүлсэн байна. Армийн санхүүгийн асуудал эрхэлсэн дарга асан Гарсия 2005 онд цэргийн шүүхээс хоёр жилийн хүнд хөдөлмөр хийлгэх, албанаас хөөх, цэргийн тэтгэвэр авах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн юм. Тэрээр мөн 2002-2003 онд хөрөнгийнхөө бодит үнэлгээг худал мэдүүлсэн гэмт хэрэгт буруутгагдсан байна. 2011 онд Засгийн газраас түүнийг хууль бусаар олж авсан бүх хөрөнгөө эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэмт хэрэгт ял оноохгүй байхаар шийдвэрлэжээ.

эх сурвалж: авилгатай тэмцэх газар

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …