Умард Солонгос улс шинэ нисэх буудалтай боллоо

32_53492ec4b1b1ca5880ed0c946968f479a59cead0Умард Солонгосын шинэ нисэх буудлын худалдааны төв болон бусад хэсгийн зургийг тус улсын хэвлэлийнхэн нийтэлсэн байна. Өдөр тутмын Rodong Sinmun сонины хэд хэдэн хуудаст удирдагч Ким Чен Ун эхнэрийн хамт шинэ нисэх буудалтай танилцаж, зоогийн газар болон дэлгүүрийн хэсэгт явж байгаа зэргийг нийтэлжээ. Умард Солонгос нь сүүлийн жилүүдэд томоохон барилгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч хүний эрхийн байгууллагууд тус улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа, одоог хүртэл амьжиргааны түвшин маш муу байгаа гэдгийг мэдэгдэж байгаа юм. Долдугаар сарын нэгний өдөр нээлтээ хийх тус нисэх буудал нь тодорхой цөөн тооны нислэгт үйлчлэх зорилгоор байгуулагдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …