Онгоцны осолд ороод 5 хоногийн дараа амьд олджээ

32_783cfa678fea7c84326b2036af99117679cef72bКолумбийн баруун нутагт орших ширэнгэн ойд онгоц осолдсоноос тав хоногийн дараа залуу ээж, нялх хүүхдийн хамт амьд олдсон байна. Колумбийн Агаарын хүчний дарга энэ талаар ярихдаа, ээж хүү хоёрын ийнхүү осолд орж, ширэнгэн ойгоос амьд олсдон нь гайхалтай тохиолдол хэмээн өгүүллээ. 18 настай Мария Нелли Мурилло болон түүний нэг настай хүү хоёрыг аврагчид Чоко муж дахь онгоц осолдсон газрын ойролцоогоос олжээ. Хатагтай Мурилло гэмтэж түлэгдсэн, харин хүүгийн биеийн байдал сайн байгаа гэдгийг эх сурвалжууд мэдэгдсэн юм. Хос хөдөлгүүртэй тус онгоц нь нийслэл Чоко хотын Куйбдо дүүргээс Номхон далайн эрэгт орших Нукуй хот руу зорчиж явжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …