Халуун сүү, зүсэм талх батга эмчилдэг

suu-talhДааврын өөрчлөлтөөс болж хүний арьс тослогдох нь элбэг тохиолддог. Тослогийн хэмжээ ихэссэнээс арьсан дээр батга, хатиг гардаг. Хүмүүс гэрийн нөхцөлд буруу харсан толгойтой батга, идээт хатигыг хагалж, эмчлэхийг оролдох нь бий.Хэрэв толгойг нь сайн гаргаж чадахгүй бол бохирдож, идээт үрэвсэл үүсдэг. Толгой нь цаашилсан батганд халуун сүү, зүсэм талх нь ариутгалын тосон түрхэлгээс хурдан үйлчил-гээ үзүүлдэг байна. Үрэвсэлт батга, хатигыг эмчлэх аргыг туршаад үзээрэй.Хэдэн халбага сүүг хайруулын тавганд хийж халаан сүүндээ зүсэм цагаан талх хийнэ. Талх сүүг бүрэн шингээж автал хэдэн хором хүлээгээрэй. Дараа нь талхыг алган дээрээ тавьж, бага зэрэг шахан илүүдэл сүүг гаргана. Бэлэн болсон талхыг батга болон хатгин дээрээ халуун жин маягаар тавьж даавуугаар бооно.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …